₮ 0

No products in the cart.

Элэгсэг дотно сэтгэгдлийг бусдад төрүүлэх арга буюу харилцааны урлагийн А

Флирт гэж юу вэ? Энэ бол “сээтэн хаях, эргүүлэх” гэсэн утгатай англи үг боловч 1994 онд Жиль Шпигелийн бичсэн «Flirting» хэмээх эл номонд харьцааны урлагийн «А» үсэг болох элэгсэг дотно сэтгэгдлийг бусдад хэрхэн төрүүлэх талаар товчхон бичигдсэн байдаг.

Бусдыг эхнээсээ өөртөө тат

Та бүр анх харагдсан цагаасаа лхамт ажиллах хүмүүсийнхээ хүндэллийг хүлээх хэрэгтэй. Яаж? Танхыг анх харсан мөчөөс л эхлэн хамт олны доторх таны тухай төсөөлөл цогцлон бүрэлддэг. Энэ хугацааг тоолгүй өнгөрөөвөл олон жижиг хүндрэлүүд учрах болно гэдгийг анхааруулъя. Хамт ажиллагдсыг болон танилцаж буй хүмүүсийг урвуулан татаж нэр олохын тулд эхнээсээ найрсаг харьцаатай, идэвхтэй, бас мэргжлийн харагдахыг хичээвэл зохино. Тэд таныг анх харснаасаа эхлэн хатуу чанга, өөдгүй новш, амиа бодсон, хөгжилтэй, чалчаа, ажил хэрэгч, аятайхан, мэдлэгтэй, тэнэг зэрэг ярлыкийн аль нэгийг зүүдэг. Анх тогтсон ийм сэтгэгдал хожим ньч тэр л хэвээрээ хоцордог.

Түүнтэй итгэлтэй харьцагтун

Санаа сэтгэлийн байдлаасаа хамаарч идб бусдын сонирхолыг өөртөө татаж бас жигшүүлж зайлуулдаг. Бидний өөртөө итгэх итгэл ойр орчмын хүмүүст хүчтэй нөлөөлж, харилцан дур хүсэл, итгэлийг нь өдөөн сэргээдэг учраас тэд өөрсдөө ч мэдэлгүйгээр бидэнд соронздон татагддаг. Тийм хүмүүсийн санаа сэтгэл нь бидний «өөрийн» үйл хэргийг бүтээж өгөхөд сэтгэл зүйн хувьд нааштай болсон байдаг ажээ. Ийм өөртөө итгэх итгэл эмэгтэй хүн бүрд байдаггүй нь мэдээж. Тэгвэл үүнийг өөртөө бий болгожболдог. Америк бүсгүйчүүдийн хэрэглэдэг «урлагаас дуурайх» гэгддэг нэгэн хялбархан аргыг танд сонирхуулъя. Тэд өөрийн сэтгэлийг онцгой татсан жүжигчин эмэгтэй, хамгийн дур булаам дүр бүтээсэн кино хуурцгийг олж авдаг. Бусдыг гайхан бишрүүлж чадсан бүх эмэгтэйн өөртөө итгэх итгэл нь тэр хэмжээгээрээ өндөр байдаг нь хууль. Дараа нь тэд киногоо ахин дахин үзэж, хөдлөх, ярих, асуултанд хариулах төдийгүй уурсан баярлах, бусдад талархлаа илэрхийлэх гэх мэт бүх л талыг нь ажиглаж, өөрөө ч ийм байдлаар амьдралд хандахыг хчиээдэг юм. Бүр бяцхан хөдөлгөөнд ч ач холбогдол өгч, түүгээр бусдын бишрэл гайхлыг төрүүлж болно.

Түүнийг харцаараа итгүүлэгтүн

Энэ тухай «харцны нууц» хэсгээс уншиж танилцана уу!

Түүнийг анхааран сонс

Харьцааны сэтгэлзүйн мэргэжилтэн Элан Циммерман- та түүнийг анхааран сонсож буй тэр агшинд ярилцгч чинь өөрийгөө энэ хорвоогийн хамгийн чухал хүн болохыг мэдэрдэг. Учирн ьта түүнд хүндэтгэлийн хосгүй үнэт бэлгийг барьсан ажээ. –та амьдралдаа салалгүй ярилцаад суугаад баймаар тйим тааламжтай хүмүүстэй харьцаж байсан эсэхээ сана даа. Ийм хүмүүс таны үгийг тасалдаггүй. Харин тэд танд өөрийн бүх анхаарлыг бэлэглэдэг. Тэр таны ярьсан болгонбг шимтэн сонсдог. үнэндээ ийм сайхан ярилцлагыг эргэн санахдаа та л ганцаараа ярьж, тэр чинь таныг чихээ дэлдийлгэн сонсогч л байдаг.

Орчин үеийн гэрээ хэлэлцээрийн мастер Жерард Ниреберг хэлэхдээ – харьцааны үед ам тань алдагдал дагуулдаг. Харин чих бидэнд ашиг авчирдаг. өөрөөр хэлбэл, ярьсан нь таатай сэтгэгдлийг өөртөө үлдээж, сонссон нь ашиг хармаалдаг … гэжээ. Энд бараг л зөв тодорхойлсон байгаа биз. Харин арай өөрөөр, ярьсан нь сэтгэл санааны тайвшралыг бага ч атугай олдог. Харин сонссон нь «хуулбарлах» ашиг олдог … гэж ойлгогтун! Тийм ээ. Анхааралтай сонсох шиг бусдыг хөөргөн баясгадаг зүйл гэж үгүй. Хүмүүс анхааралтай сонсож чаддаггүй учраас л аятай сэтгэгдэл төрүүлж чаддаггүй. Анхааралтай сонсож байхдаа яагаад ингэж хэлэв? Гэдэг асуултыг дотроо тавьж байвал түүний амнаас гарах дараагийн үг, санааг та бараг «тааж» чадна.

Та асуултыг зөв тавьж сурагтун

Та асуултыг зөвхөн зөвшөөрсөн хариу авахаар тооцоолон тавих аргын тухай урьд нь бодож үзсэн үү? Тэгвэл нэг жишээ дурьдая. Сүмийн ламтнаас мөргөл үйлдэж байхдаа тамхи татаж болох уу? Гэж асууя. Ламтан яагаад ч зөвшөөрөхгүй нь мэдээж. Тэгвэл асуултыг тонгоруулаад тавья. Тамхи татаж байхдаа мөргөл үйлдэж болох уу? Хариу нь гайхамшигтай. Мэдээж бололгүй яах вэ? Ийнхүү та ямар ч асуултыг хүсээгүй зүйлийг нь хүссэн зүйлд нь хамааруулаад зөвшөөрмөн хариултад хүргэх боломжтой ер нь ямарч асуулт хөндөхгүй байх нь чухал. Энэ нь цаад хүнээ хэзээ ч үйлдлийн буруутан болгож болохгүй гэсэн үг. Жишээ нь нийтийн тээврийн хэрэгсэл дотор таньч авч явж байгаа зүйл дээр хэн нэг нь гишгэчихлээ. –Та миний уутны үзүүр дээр гишгэчихлээ. Ингэж хэлбэл тэр хүн үйлдэлд буруутан болж байгаа учраас хөлөө татсан ч энэ үйлдлээ маш дургүй хийнэ. Харин –таны хөл доор миний юм орчихлоо… гэвэл өөр. Буруутан нь тэр биш, та биш. өнөөх уут. Энэ үед тэр хөлөө маш уриалгахан татаж бас танаас уучлалт гуйн, дотроо танд өртэй болж үлдэнэ.

Ямар ч асуултыг тавихдаа хүний дургүйцлийг биш аатай сэтгэгдлийг төрүүлэхээр тавьж сурах нь асуултын нэгдүгээр зарчим юм. Одоо хоёрдугаар зарчмыг авч үзье. Энэ бол асуултаар түүний сонирхлыг төрүүлж бас өөртэйгээ холбоотой болгох явдал. Тэднээс өөрсдийнх нь тухай, тэдний үнэлдэг биширдэг зүйлсийн тухай асууж сонирхох замаар өөртэйгээ харьцах сонирхлыг төрүүлж бодог. Хүмүүсийн сонирхолболон аьмдалд нь адил төстй зүйл хэдий чинээ их байна тэдний харьцаа улам дотносон ойртох боломжийг олгдог ажээ. Хоёулаа адилхан сонгдог зоиолуншдаг,эсвэл адилхан аэробик хийж Битлз-ийг сонсох дуртай байдаг ч юмуу, адилхан айлын отгон гэдгээ мэдрэх тусам бидний олйголцлы хүрээ нэмэгдэж, харьцах боломж ихэсдэг, энэ бүхнийг та сонирхон шохоросон асуултаар л тандан мэдэрч, түүнд нь өөрийн сонирлыг нийцлүүлэх арга хайн олж болдог.

Хувийн флирт

Ихэнх хүмүүс өөрдийгөө ядуурсан, гоо үзэсгэлэнгүй, бүтэлгүйтэх үйлтэй гэж тооцдог. Эдгээр бүсгүйчүүд өөрийнхөө уураг тархинд хүчиндээ үл итгэх байдлыг “үүрлүүлсэн” учраас л тэр нь биежсэн-өөрийн азгүй заяаг бүтээн өгчээ. Уураг тархины эзэмдсэн дурын хүслэнгээ та амьдруулж чадна гэдгийг энэ мөчөөс эхлэн үүрд санаж явагтун. Гайхамшигт өөрчлөлт гарна гэдэгт итгэж найдан аль нэгэн зүйлийг үргэлж дотроо хадгалан төсөөлж, олон дахин давтаад байвал тэр нь худал үнэн байсан ч хамаагүй, захирагч ухамсар санаа үүсгэн улмаар мөн чанар нь болдог. Иймд тархин дотроо ялан дийлэхийн үрийг суулгагтун хэмээн Наполеон Хилл амжилтын анхны томъёлолыг тодорхойлсон байна. Иймээс та ч гэсэн өөрийнхөө юм бүхний төлөө дайчин давшингуй, миний хүссэнээр бүтэх ёстой, би хувь заяатай төрсөн хэмээн сэтгэж итгэж явагтун.

Найрсаг үг

Комплимент-хүмүүсийн сайн чанар, сайхан талыг хөөргөн дэврүүлэх яраны ёс зүйг агулсан өөрийн дүрэм бүхий тоглоом юм. Гэвч сэтгэл зүйн явган ухуулах механизмыг ашиглан бусдыг өөртөө талтай болгодгоороо ёж үг шидэлцэх комплимент бол хариу комплимент байдаг ба энэ нь харилцагч хоёр талыг харилцан бие биедээ эелдэг хайрсаг сэтгэгдэлтэй болгодгоороо онцлог юм. Хэрэв аливаа панаалтай амьтныг ганц сайн чадья гэвэл хариу илт дөвийлгөн магтагтун. Инээсэн хүнтэй бүр илүү инээж харьц гэдэг шүү дээ.

Комплимент хэдийгээр эл дол, улиг болсон хэдий ч дараах хэдэн дүрмийг мөрдлөг болгохгүй бол элэг доог болон хувирах нь олонтой билээ.

найрсаг үг нь зөвхөн ганц санаа чиглэлээр явагдах бөгөөд харин ямар нэг билүү утга учиртай байж болохгүй

нэг чиглэлээр хэд хэд байж болохоос харин хэтрүүлэх ч юм уу, байж болох эсрэг давуу зүйлтэй зүйрлэн жишиж болохгүй. Жишээ нь: уран барималтай адил сайхан биетэй, тэнгэр бурхнаас ганцхан чамд заяасан гэх мэт

комплимент зөвхөн таны хувийн бодол снаал байх ёстой

хэзээ ч сургаж зааварласан өнгө аястай байж болохгүй

комплиментийг нийтийн дунд хэлдэгүй бөгөөд Англи, Герман, Голланд гэх мэт орнуудад дэмий зүйл хэмээн тооцогддог тул хийсний хэрэггүй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...