LOADING

Type to search

Зөвлөгөө

Аарцагны үе гажих­даа аль талын үед байрлаж байгаагаас хамаарч ямар өвчнөөр илүү зовиурлах нь хамаардаг

Share

 Сүүлийн үед хүмүүс элдэв өвчнөөр өвдөх болсон. Гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, стресс гэдгийг эмч нар онцолдог. Тиймээс энэ удаагийнхаа дугаарт бүх өвчний эх үүсвэр, үндэс суурь болоод буй аарцаг нурууны гажилтын талаар Японы уламжлалт аарцаг нурууны бариа засалч Д.Батсуурьтай ярилцлаа.

-Сүүлийн үед манайхан аарцагны үений гажилт гэж их ярих болж. Чухам энэ өвчин юунаас болж үүсдэг юм бол?

-Аарцагны үений гажилт гэж сүүж яс болон ууц ясны уулзвар үе нь өөрийн орноо алдаж, гажиж байрлахыг хэлнэ. Ингэж гажсан аарцгийн үе, нурууг мурийлгаж, цаашдаа мурийж суулт үүссэн нурууны нугалмуудын хоорондох зөөлөвч мөгөөрс дарагдан бяцарч, гадагш шахагддаг байна. Энэ нь улмаар хатуурч шохойжин, нугаснаас гарч буй 31 хос мэдрэлийн судсыг дарснаас дарагдсан хэсэгт өвдөхөөс гадна, дарагдсан мэдрэлийн судастай холбоотой эрхтнүүд хямарч эхэлдэг байна. Үүнээс гадна гажиж, мурийсан аарцаг нурууг даган холбогч эд болон булчин шөрмөс хөшиж, чангарч цус тунгалгийн эргэлтийг саатуулснаар бидний мэдэх бүхий л төрлийн өвчний эхлэл суурь болдог.

Баруун, зүүн аль нэг талын сүүж мултарснаар уг сүүж байрнаасаа дээ­шилж, хоёр хөлийн урт зөрүүтэй болдог. Аарцаг баруун болон зүүн талдаа гаждаг холимог шинж бий.

-Аарцагны гажилт үүсэх шалтгаан, болон нөлөөлдөг зүйлс юу байдаг вэ?

-Аарцагны гажилтгүй хүн 1000-д ганц таарах нь ховор гэдгийг Японы судлаачид тогтоосон. Энэ нь төрөлхийн юм уу, олдмол шинжтэй байдаг.

Аарцагны гажигтай эхээс хүүхэд төрөхдөө л эхийнхээ гажигтай аарц­ганд үе мөч нь хөшигдөн, муруйж гаждаг. Энэ нь бүх гажгийн шалтгааны 90-95 хувийг эзэлдэг.  Үлдсэн цөөхөн хувь нь зөвхөн осол гэмтлээс үүдэлтэй. Гажиг­тай эхээс төрсөн охин хүүхэд өсч том болоод төрөхөд хүүхэд нь мөн л гажигтай төрнө. Ийм гин­жин холбоос тасралтгүй үргэлжилсээр байна. 

-Гажилттай байгаагаа хүн яаж мэдэх вэ?

-Зарим хүнийх нүдэнд харагдахуйц илт мурийсан байдаг. Хоёр хөл нь урт, богино байхаас гадна олон шинж тэмдэг бий. Мөн өвдөж буй шинж тэмдгээр нь мэдэж болдог. Жишээ нь, багадаа шарлаж байсан хүн баруун талын аарцагны гажилттай байх магадлалтай. Шинж тэмдэг нь хоолны шингэц болон дуршил тааруу болж, хоол идсний дараа аюулхай дээр цанхайх, тодорхой шалтгаангүйгээр үе, үе гүйлгэдэг. Ийм хүмүүс туранхай, булчин шөрмөс нь уян зөөлөн байхаас гадна хоол бо­ловс­руулах замын өвчинд илүү өртөмтгий байдаг. 

-Өвчин зовиургүй, янз бүрийн шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?

-Аарцаг ясанд нь сэв суугаагүй хүний мөр, та­шаа, өвдөг, хөлийн өсгий сууж ч байсан, зогсож ч байсан тэгшхэн нэг л шугаман  дээр байдаг. Харин аарцагны баруун талын гажигтай хүний баруун хөл нь гажсан аарцагны үеэ даган дээш татагдсанаас тэр талын хөл богино мэт харагдана. Доошоо хараад хэвтэхэд баруун сүүжний яс зүүнээсээ үл ялиг дээр харагдана. Мөн баруун мөр зүүнээсээ өндөр болж толгой баруун тийш хазайж, хазганаж явдаг болдог. Зүүн талын гутлын өсгий элэгдэх, баруун гутлын хоншоор халцрах, баруун талын өмдний шуумаг сэмрэх, хөлийн өлмий эвэрших, зүүн хөлөө баруун хөлөн дээрээ ачиж суух, завилахдаа зүүн хөлөө дотор нь хийж суух, голдуу зүүн хажуу­гаар хэвтэхэд эвтэйхэн амрах гэх мэт шинж тэмдгүү­дээр мэдэж болно.

Харин  зүүн талын гажилт нь дээрх бүх шинж тэмдгийн эсрэг байна. Өтгөн хатах, биеийн жин нэмэгдэх, хүзүү сэрвээ хөших, хөөрдөг болох, толгой таллаж өвдөх, нүд­ний ухархайгаар хатгах, унтахдаа сэрвэлзэх, зүүд­лэмтгий болох, амархан юмнаас цочдог болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг. 

-Аарцаг нурууны бариа засал гэхээр нуруу ууц нь өвддөг хүмүүст л хэрэгтэй гэж боддог байсан. Гэтэл энэ нь бусад эрхтэнийг бас эмчлэх нь ээ?

-Хүний биеийн аливаа эрхтэн өөрт ирэх артерийн судасны цуснаас хэрэг­цээт хоол тэжээл, хүчил­төрөгч болон бусад боди­суудаа аваад уг эрхтнээс буцах венийн судасны цусанд өөрийн бодисын солилцооны хорт болон илүүдэл бүтээгдэхүүн, нүүрс хүчлийн хий зэргээ өгч өөрийгөө цэвэрлэдэг. Энэ үйл ажиллагааг тархи уг эрхтэнг мэдрэлжүүлдэг мэдрэлийн ширхгээр дамжуулан зохицуулдаг. Ийм гинжин хэлхээс хэвийн бол эрхтэн эрүүл байдаг. Аарцагны гажил­таас болж нурууны булчин хөвчрөн чангарч, зангир­сан булчингууд аль нэг эрхтнийг тэжээх цусны болон мэдрэлийн судсыг даран үйл ажиллагааных нь хэвийн байдлыг алдаг­дуулснаар эмгэг үүсдэг юм.

-Суугаа ажилтай хү­мүү­сийн ихэнх нь нурууны өвчтэй байдаг. Тэгэхээр хөдөлгөөний дутагдал их нөлөөлдөг байх?

-Хүний нурууны бул­чингууд нурууны нугал­мын хажуугийн ба арын сэртэн нугалмын их биед бэхлэгддэгийнхээ ху­вьд чивхэрч чангарахаараа хэмжээгээрээ багасч нугалмуудыг хооронд нь ойртуулж татна. Ингэхэд нугалам хоорондын мөгөөр­сөн жийргэвч буюу диск сууж эхлэхэд хүн өвдөлтийг мэдэрдэг. Зо­виур эхэндээ үл мэдэгдэм бага ч яваандаа дискэнд шохойжилт үүсч, өвдөлт улам нэмэгддэг. Нурууны булчингуудын чангарал хөвчрөлийг өдөөх удаан хугацааны физиологийн бус албадмал байрлал буюу суугаа ажилтай хү­мүү­сийн нурууны булчин­гууд илүү их чангарч хөшнө шүү дээ. Зүй нь бол тэр хүмүүс ядаж хоёр цаг тутамд босож 5-10 минут завсарлаж хөдөлж байх хэрэгтэй.

-Аарцаг нурууны га­жилт бусад эрхтэн тогтол­цоонд яаж нөлөөлдөг юм бол?

-Аарцагны үе гажих­даа аль талын үед байрлаж байгаагаас хамаарч ямар өвчнөөр илүү зовиурлах нь хамаардаг. Аарцаг нь ууц, баруун, зүүн сүүж гэсэн гурван яснаас тогтдог. Аарцагны баруун талын  гажилттай эмэгтэйчүүдэд ходоодны үрэвсэл, цөсний хүүдийн суналт, цөсний өтгөрөлт, цөс чулуужилт, нойр булчирхайн үрэвсэл, шулуун гэдэсний салст урваж гарах, геморой, эмэгтэйчүүдэд өндгөвч­ний үрэвсэл болон уйлан­хай, савны хазайлт, савны гадуурх жирэмслэлт, зулбалт, хүүхэд олдохгүй байх, биеийн юм ирэхдээ ууц, нуруу, хэвлийн доод хэсэг, хөх, толгой өвдөх гэх мэт шинж тэмдгүүд үзэгдэх нь элбэг.

Харин зүүн талын гажилттай хүн амархан уцаарламтгай, хэвийнээс илүү цочимхой байх ба толгой өвдөх, чих шуугих, хүзүү сэрвээ хөших, ной­рондоо муудах, мөр, түнх, өвдөгний үеэр хатгуулах, гарын хуруу бадайрах, хөлийн шөрмөс татах, өтгөн хатах, таргалах зэрэг шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илэрдэг.

-Тэгвэл аарцаг ну­руу­ны бариа засал хийл­гэс­нээр энэ бүх өвчнийг эм тариа хэрэглэхгүй эдгээж чадах уу?

-Аарцаг нурууны бариа засал гэдэг нь толгойн оройноос хөлийн ул хүртэлх хүний биеийн бүхий л үе холбоос булчинг ойролцоогоор 45 минутын турш нухаж зөөллөн, үеийг дээд далайцаар нь хөдөл­гөн чилээг гаргадаг орчин үеийн дэвшилтэт арга юм. Уг бариа засал нь Японоос гаралтай. Дэлхийн олон оронд өндөр үр дүнтэй, зардал багатай энэ аргыг өргөн хэрэглэж байна. Монголд аарцаг нурууны бариа засал хийдэг газрууд сүүлийн үед нээгдэх бол­сон. Манайх бол Японы уламжлалт аарцаг нуруу­ны бариа заслыг мэргэж­лийн түвшинд гурван жил хийж байна.

Аарцаг нурууны бариа засал гэдэг нь толгойн оройноос хөлийн ул хүртэлх хүний биеийн бүхий л үе холбоос булчинг ойролцоогоор 45 минутын турш нухаж зөөллөн, үеийг дээд далайцаар нь хөдөлгөн чилээг гаргадаг орчин үеийн дэвшилтэт арга юм. Дэлхийн олон оронд өндөр үр дүнтэй, зардал багатай энэ аргыг өргөн хэрэглэж байна. 

error: Content is protected !!