₮ 0

No products in the cart.

Нүдний өөх шимэгдэж алга болдоггүй

Хүний нүд 107 сая эсээс бүрддэг, 500 төрлийн өнгийг ялгадаг. 2.5 см диаметртэй, наймхан грамм жинтэй хэрнээ хорвоогийн 24 сая дүр зургийг хардаг энэ гайхалтай эрхтнээ бид хайрлаагүйгээс хараа эрт муудаж, сохрох гэмтэй. Нүдний олон өвчин байдгаас монголчуудын дунд түгээмэл тархсаныг нь энэ удаа онцолж байна. Зөрөөд өнгөрөх зарим хүний нүдэнд өөх, мах ялимгүй ургасан байдгийг та анзаарсан уу. Гэхдээ олонх нь үүнийг өвчин гэж үздэггүй, байдаг л зүйл мэтээр хүлээж авах нь бий.

Нүдний салстын дегенараци буюу далавч хальс ургах энэ эмгэг нь хэт ягаан туяа болон цаг агаарын хуурайшлаас болж үүсдэг юм байна. Гадаа ажилладаг, ажлын орчин нь шохой, шороо, тоостой, нарны шил тогтмол зүүдэггүй хүмүүсийн нүдэнд ихэвчлэн мах ургадаг аж. Энэ нь нүд улайх, нулимс гоожих, аргах, хорсох шинж тэмдгээр илэрдэг бөгөөд үүнийгээ эмчлүүлэхгүй удвал илүү мах хүүхэн хараа руу түрж ургах аюултай.

Нүдний цагаан дээр цайвар, шар өнгөтэй үүсдэг илүүдэл халс нь ямар нэг дусаалгаар шимэгддэггүй, эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг байна. Сүүлийн үед хүмүүс ухаалаг утас, таблет, компьютер удаан ширтсэнээс болж нүд хуурайшин, торох, улайж, загатнах, өөхлөх болжээ. Гэтэл зарим нь дур мэдэн нүд “гоё” болгож, гялалзуулдаг гээд янз бүрийн дусаалга хэрэглэж байгаа нь нандин эрхтэндээ эрсдэл учруулдгийг мэддэггүй байна.

Гоо сайхны зориулалтаар байнга дусаалга хэрэглэх нь нүдний судсыг нарийсгаж, олон өвчний эхлэл болдгийг мэргэжлийн эмч хэлэв. Харин нар, салхинд удаан ажилладаг, компьютерийн ард олон цаг зарцуулдаг, нүд нь байнга аргаж, хуурайшдаг хүмүүс хиймэл нулимс тогтмол хэрэглэх нь тустай аж. Энэ нь нулимстай ижил бүтэцтэй тул ямар нэгэн гаж нөлөөгүй. Нарны болон дэлгэцийн хэт ягаан туяанаас нүдээ хамгаалж, байнга чийгшүүлснээр өөх, мах ургуулахгүй, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болдог байна.

Нүд торох, улайх, юм орох, нуухтах зэрэгт эхийн сүү дусаах, өлөн шээсээр угаах, тамхины үнс зэргийг дур мэдэн хийх нь аюултайг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Эхийн сүүний бүтцэд уураг, чихрийн агууламж өндөр байдаг тул бактери үржих орчин бүрдүүлдэг. Харин тамхины үнс нүдэндээ хийх тухай бүр бодох ч хэрэггүй, эдгээр нь нүдний өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлтэйг сануулъя.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...