₮ 0

No products in the cart.

Аз жаргалтай байх тухай Бурханы шашны 8 зөвлөгөө

Аз жаргал бол юу ч болж байсан бидний хүсэлд байсаар байдаг нэг зүйл. Тэгвэл амьдралд юу ч тохиолдож байсан түүнийг шийдвэрлэж чадах, угаас жаргалтай хүн хэрхэн байх вэ? Бурханы шашны цөөн хэдэн зөвлөгөө өгье:

  1. Өдөр бүр хэсэг хугацаанд тайван байх цаг гарга – амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх дасгал хийн сэтгэлээ тайвшруул.
  2. Бусадтай хамт байх үедээ биеэ хэрхэн авч явж, хэрхэн ярьж байгаагаа дурдан анхаар; ганцаараа байх үедээ сэтгэлдээ бодож байгаа зүйлээ дурдан анхаар – эерэг зан үйлээр аливааг хийж, ярьж, бодохыг хичээ.
  3. Өдөр бүр хэн нэгэнд ямар нэг сайхан зүйл хийж өг – бусдын баяр баясгаланг чин сэтгэлээсээ бодолц.
  4. Өглөгч бай – энэ нь өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг төрүүлнэ.
  5. Өөрийн болон бусдын илэрхийлж буй хурц санаануудыг анхаар – асуудал үүсэх үед тустай зөвлөгөө өг.
  6. Бусдын хийсэн бурууг өнгөрөө – уучилж сур.
  7. Өөрийн хийсэн алдааг өнгөрөө – өөрийгөө уучил.
  8. Бодит байдлыг хүлээн зөвшөөр – амьдралд бүх зүйл өгсөж, уруудаж байдаг, гэвч хэчнээн муу зүйлүүд тохиолдов ч бүх зүйл өнгөрч оддог.

Жаргал гэнэт ирдэггүй; үүний тулд хичээх хэрэгтэй. Хичээж оролдсоноор хүн бүр аз жаргалтай амьдарч чадна.

Эх сурвалж: Studybuddhism

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...