₮ 0

No products in the cart.

Хүүхэд болон том хүний өтгөн хаталтыг эмчлэх аргууд

Таны өтгөн байнга хатдаг бол энэхүү зөвлөгөө танд тус болно.

Зөвлөгөө №1

Шингэн бага уух. Насанд хүрсэн хүн өдрийн турш1,8-2 литр цэвэр уус шаардлагатай. Ганцхан цэвэр ус л гэдсийг цэвэрлэдэг. Та усны оронд кофе, ундаа болон бус шингэн зүйл хэрэглэдэг байсан ч таны өтгөн сайн гадагшлахгүй болохыг анхаараарай. Мөн өдрийн хоолныхоо үеэд бүлээн ус уувал нэн тохиромжтой.

Зөвлөгөө №2

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрахад өтгөн хатдаг байна. Хатсан өтгөн гарахдаа шулуун гэдэсний ханыг уран үрэвсүүлдэг. Улмаар цагаан мах эргэх суурийг тавьдаг. 

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд: 

– Биеийн хөдөлгөөн бага байх. Та хоол идснийхээ дараа шууд суудаг юм биш. Хоол идснийхээ дараа заавал 5-10 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. 

– Ислэгээр баялаг хоол идэхгүй байх. Жимс, ногоог байнга хүнсэндээ хэрэглэх  хэрэгтэй.

– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх 

– Уураг ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх

– Эмийг замбараагүй хэрэглэх.

-Өтгөн хатсан үед цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. 

Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд ашигтай зөвлөмж

Таны өтгөн байнга хатдаг бол дараах энгийн зүйлийг мөрдөж хэвшээрэй: Өдөр бүр тогтмол хагас килограмм ислэгээр баялаг хүнс хэрэглэж байх нь зүйтэй. Ислэг гэдэг нь хүний биед зайлшгүй шаардлагатай, хүнсний бүтээгдэхүүний нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ислэг ихтэй хүнсэнд бүх төрлийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, алим, лийр, жүрж, лууван, шош, вандуй, цэцэгт байцаа, брокли, бүх төрлийн жимсгэнэ, хар чавга, үр тариа будаа, овьёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, талх, арван гурил гэх мэт ордог.

Зөвлөгөө №3

Таны өтгөн ямар өнгөтэй байгаагаас шалтгаалан эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Гурваас дээш хоног таны өтгөн гарахгүй мөн өтгөн гарсан ч хар өнгөтэй гарвал таны өтгөн хатсан байна гэсэн үг. Тиймээс та өтгөнийхөө өнгийг байнга шалгах хэрэгтэй.

Зөвлөгөө №4

Өтгөнөө гаргах үед цус гарвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Цус гарах нь цагаан мах эргэх аюултай нүүр туллаа гэсэн үг.

Зөвлөгөө №5

Таны өтгөн гарахгүй 3-7 хоносон бол заавал эмчид үзүүлээрэй. Хурдан хугацаанд өтгөн хаталтыг зогсоохыг хүсч буй бол  тосон туулга хэрэглээрэй. Энэхүү туулгыг жирэмсэн эхчүүд хэрэглэх хориотой.

Зөвлөгөө №6

Гэдэс базалж өвдсөн ч таны өтгөн гарахгүй бол таны өтгөн хатсан гэсэн үг. Өтгөн хаталтаас болж хүний толгой их өвддөг. Тиймээс та тосон туулга хэрэглэхээсээ өмнө их хэмжээний шингэн уугаарай. Бүлээн буцалсан ус уух нь хамгийн зөв. Өтгөн тань 2-3 өдөр гараагүй бол нэг халбага тосон туулга уух. Хэрвээ 3-5 хоног бол хоёр халбага, долоогоос дээш хоносон бол 50 граммыг уугаарай. Тосон туулгыг олон хоногоор хэрэглэх аюултай.

Зөвлөгөө №7

Эрүүл хүн өдөрт хоёр удаа, багадаа нэг удаа өтгөнөө гаргах ёстой. Хэрвээ та гурван хоног өтгөнөө гаргаагүй бол таны эрүүл мэндэд аюул учирсан гэсэн үг.

Харин хүүхдийн тань өтгөн хатвал:

Зөвлөгөө №8

Гурваас дээш насны хүүхдийн өтгөн хатсан үед байцаа буцалгаад шүүсийг нь уулгаарай. Байцааны шүүс өтгөн хаталтыг зогсоодог. Гурваас доош насны хүүхдүүдэд байцааны шүүс өгөхөөс болгоомжил. Учир нь гэдэс нь хямрах эрсдэлтэй.

Зөвлөгөө №9

1-2 ширхэг алим болон лийрийг хальслаад дараа нь алимаа жигнэх хэрэгтэй. Алимаа 10 минут буцалгасаны дараа 1-2 минут хөлдөөгчинд хийгээд хүүхэддээ идүүлээрэй. Энэ арга гэдэс өвтгөдөг боловч түргэн хугацаанд өтгөнийг гадагшлуулдаг байна. Таваас дээш насны хүүхэд хэрэглэхэд илүү тохиромжтой.

Зөвлөгөө №10

Хүүхдээ унтахаас нь өмнө нэг аяга бүлээн ус уулгаж заншаарай. Өглөө таны хүүхдийг өтгөн гарах болно. Олон хоног таны хүүхдийн өтгөн гарахгүй байгаа бол нэг халбага оливын тосыг халаагаад уулгаарай. Хүүхдээ хоолохоосоо өмнө өргөст хэмх идүүлээрэй. Мөн төрөл бүрийн жимс байж болно. Хоол идсэний дараа хөнгөн зууш таны хүүхдийг гэдсийг цэвэрлэх болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...