₮ 0

No products in the cart.

Эдгээр дэглэмийг баримтлаад хайрст үлдийг эдгээх боломжтой

Арьсны олон төрлийн өвчлөлт сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа. Тэгвэл хайрст үлд буюу псориазтай хүмүүс эрүүл зөв хоололтын тусламжтай энэхүү өвчнийг анагаах боломжтой.

Алхам №1

Хайрст үлд буюу псориазтай иргэд зөв хоололтын тусламжтай энэхүү өвчнөөс салах боломжтой. Та халуун ногоо, чихэрлэг, давслаг болон лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Ихэвчлэн жигнэсэн бүтээгдэхүүн хэрэглэвэл тохиромжтой.

Алхам №2

“ОМЕГА 3” ихээр агуулагдсан хушга болон загасны мах байнга хэрэглэх хэрэгтэй. Та боломжтой бол өдрийн хоолондоо энэхүү хоёр хүнсний нэгийг сонгож хэрэглэвэл зохино.

Алхам №3

Түргэн хоол болон хэт их амтлагчтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй.

Алхам №4

Буудай болон цөцгий хэрэглэхээс татгалзаарай. Учир нь Хайрст үлд буюу псориазтай иргэд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхэд харшил нь тэсвэрлэхийн аргагүй загтнажээ.

Алхам  №5

Шинэ сортын жимс жимсгэнэ байнга хэрэглэж, шаардлагатай амин дэмээ нөхөөрэй.

Алхам №6

Эмэгтэй хүн өдөр 2.2 литр харин эрэгтэй хүн 3 литр цэвэршүүлсэн уух ёстой.

Алхам №7

Тамхи болон согтууруулах ундаа харшлыг улам сэтрээдэг.

Алхам №8

“Витамин D”-ээр баялаг өндөг, сүү, тараг болон бяслаг хэрэглэвэл сайн .

Алхам №9

Хайрст үлд буюу псориазтай иргэд харшил үүссэн хэсгээ зуун настаар арчиж, улайлт болон хавдрыг нь буулгаж болно.

Алхам №10

Зөвхөн эмчийн заавраар, жороор бичсэн тосон түрхлэг хэрэглэх.

Алхам №11

Харшил үүссэн хэсгээ өдөр бүр бага зэргийн давстай усаар шавшиж угаах.

Алхам №12

Нимбэгээр харшил үүссэн хэсгээ арчиж болно.

Алхам №13

Харшил тань тэвчихийн аргаггүй загтнаж буй бол та маажихаас сэргийл. Энэ үед цагаан гаатай цай эсвэл ус уугаарай. Харшлыг намдааж, биеийг тайвшруулах болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...