₮ 0

No products in the cart.

Бусдаас хүлээх шаардлагагүй 10 зүйл

Бусад хүмүүсээс хэт их зүйлийг хүлээх нь сэтгэлийн зовнилийн гол шалтгаан болдог. Найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хэт их зүйлийг хүсч, хүссэн зүйлээ авч чадахгүй байх нь сэтгэлийн хямрал үүсгэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь тодорхой хүнээс ямар нэг зүйлийг хүлээх үед бодит бус нөхцөл байдлыг байнга үүсгэж, төлөвлөсөн ёсоороо явахгүй л бол таны харилцаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс юм. Тэгвэл дараах зүйлсийг хэн нэгнээс хүлээх шаардлагагүйг зөвлөж байна. Зарим зүйлсийг хүлээхгүй байх нь илүү амар тайван байдлыг бий болгох бөгөөд хүн бүр өөр гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

ХҮМҮҮС ҮРГЭЛЖ ЗӨВ ЗҮЙЛ ХИЙХИЙГ ХҮЛЭЭХ

Дэлхий дээр ижил төстэй хоёр хүн байдаггүй. Хүн бүр өөр өөр итгэл үнэмшил, зан чанар, хүсэл тэмүүлэлтэй байдаг тул бүх зүйлд бусадтай адилхан сэтгэгдэл төрүүлэхийг хэн нэгнээс хүлээх хэрэггүй. Сэтгэлзүйн болон соёлын дадал хэвшил, өссөн орчин нь таныг хүн болгодог. Бусад хүмүүс чамтай адилхан сэтгэнэ гэж бүү бодоорой.

БҮГД ТАНТАЙ САНАЛ НЭГ БАЙНА ГЭЖ НАЙДАХ

Ойр тойрны маань хүмүүс бидний хэлсэн үгтэй санал нийлэх нь дэмжлэг мэт сайхан байдаг. Гэхдээ хэрэв хэн нэгэн тантай санал нийлэхгүй бол та уурлаж, гомдохгүй байх хэрэгтэй. Та хүмүүстэй ч санал нийлэхгүй байх эрхтэй тул бусад хүмүүс яг таны хийж байгаа зүйлийг мэдэрч, бодож байгаа гэж хэзээ ч бүү хүлээ.

ТӨГС ХҮНИЙГ ХҮЛЭЭХ

Хэн ч төгс төгөлдөр биш. Хэрэв бусдаас төгс зүйл хийхийг үргэлж хүсдэг бол та сэтгэл дундуур байх болно. Алдаа гаргах нь ердийн зүйл бөгөөд хүн бүр үүнийг эрт орой хэзээ нэгэн цагт ухаардаг.

ХҮМҮҮС ТАНЫ БОДЛЫГ УНШИНА ГЭЖ НАЙДАХ

Ямар нэг зүйлд сэтгэл дундуур зүйл тохиолдсон үедээ бусад хүмүүсд ямар сэтгэгдэлтэй байгаагаа мэдүүлэхийг тулд тэдэнд хэлэх хэрэгтэй. Хүн болгон таны нүүрэн дээрх гунигтай байдлыг тэр дор нь анзаарахгүй. Таны бодлыг хэн ч унших боломжгүй тул өөрийгөө үргэлж үгээр илэрхийлээрэй.

АСУУДАЛ БҮХНЭЭ ШИЙДҮҮЛЭХ

Таны тэмцэл, бэрхшээлийг даван туулсантай адил бусад хүмүүс ч бас өөрийн гэсэн асуудалтай байдаг. Хэрэв танд хэрэгтэй үед хэн нэгэн танд тус болохгүй бол энэ нь тэр хүн таныг тоохгүй гэсэн үг биш юм. Тэр чамаас илүү хүнд нөхцөл байдлыг туулж байсан байх.

БУСАД ХҮМҮҮСТ ҮРГЭЛЖ ОЙЛГОГДОХЫГ ХҮЛЭЭХ

Хэрэв та өөрийгөө ойлгоход асуудалтай байвал бусад хүмүүс үүнийг хийж чадна гэж бүү найд. Хэрэв таны найз таны толгойд эргэлдэж буй эмх замбараагүй бодлуудыг ойлгохгүй байвал энэ нь тэр хүний буруу биш.

БУСАД ХҮМҮҮСТЭЙ АДИЛХАН ХАРЬЦАНА ГЭЖ ХҮЛЭЭХ

Хэрэв хүн бүр бие биедээ ижил тэгш хандвал дэлхий төгс төгөлдөр болно. Таныг үргэлж халамжилж байсан хүн таньтай зүй бус харьцаж ч болно. Ийм хүмүүсийг ойлгохыг хичээгээрэй, тэд тантай яаж харьцахаа мэдэхийн тулд жинхэнэ харилцааг эрэлхийлж байж магадгүй.

ХҮМҮҮС ЗАН АВИРАА ГЭНЭТ ӨӨРЧЛӨНӨ ГЭЖ ХҮЛЭЭХ

Ийм зүйл хэзээ ч боломжгүй гэдгийг ойлгосноор та илүү их аз жаргалтай байх болно. Хэн нэгэнд хэрхэн бодож, биеэ авч явахаа хэлэх нь тэдний хэн болохыг өөрчлөхгүй бөгөөд энэ нь таны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Хэрэв таны хувийн шинж чанарууд хоорондоо зөрүү байгаа бол тухайн хүнийг бус өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

НЭГЭН ХЭВИЙН БАЙДАЛ

Хүмүүс байнга өөрчлөгдөж, хэн нэгэн өмнөх жилийнх шигээ болж чадахгүй. Бид өдөр тутам тулаанд орж, мэдрэмж, үзэл бодол, итгэл үнэмшил өөрчлөгдөж байдаг тул бусдыг өмнөх шиг байлгах гэж хичээх нь утгагүй зүйл юм.

ӨӨРТЭЙГӨӨ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙНА ГЭЖ НАЙДАХ

Хүний амьдралд хэцүү нөхцөл байдалд бишгүй л тохиолддог. Энэ бүх үед найз нөхдөө хамт байгаагүйд гуних хэрэггүй. Тэд ч бас хүнд үеүдээ даван туулж байгаа. Хол ч гэсэн сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа мэдрэхэд л харилцаа улам бэхжиж байдаг.

Эх сурвалж: dailyhealthgen.com

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...