₮ 0

No products in the cart.

Гэрийн нөхцөлд нүдний “өвдөг”-ийг эмчлэх арга

Өвдөг нь нүдний булчирхайн үрэвсэл аж. Дархлаа сулрах, нүдэнд бохир орох зэргээс шалтгаалан өвдөг гардаг байна. Харин манайхан өвдөг гарсан үед тусгай дом хийдэг. Энэ нь нэг талаар өвдөгийг эмчилдэг гэдэг ч анагаах ухааны талаасаа тийм ч оновчтой биш гэлцдэг. Ингээд гэрийн нөхцөлд өвдгийг хэрхэн эмчлэх тухай хүргэе.

  • Нүдэн дээр өвдөг гарсан бол бүлээн усанд модтой хөвөнг норгоод зөөлхөн арчих хэрэгтэй. Энэ нь нүдэн дээр гарсан өвгийг ариутган цэвэрлэх явц бөгөөд загатнахаас сэргийлнэ. Өдөрт 2-5 удаа ингэж цэвэрлэх хэрэгтэй.
  • Цэвэрхэн алчуур дээр бүлээн ус хийгээд 5-10 минут жин тавих хэрэгтэй. Мөн бүлээн цайгаар ийн жин тавьж болно. Өдөрт 3-4 удаа ингэж жин тавих хэрэгтэй.
  • Өвдөг гарсан үед нүдэндээ гараараа хүрч хэрхэвч болохгүй. Гараараа хүрснээр хавдах, бохирдох аюултай.
  • Үрэвсэлт өвчин учраас антибиотикуудаар эмчлэгдэнэ. Гэхдээ зөвхөн эмчийн заасны дагуу антибиотик агуулсан нүдний тос түрхэнэ. Эмийн сангаас тос дусаал зэргийг авахдаа эмийн санчаас нь нүдний зориулалттай мөн эсэхийг заавал лавлан асууж байгаарай. Тосыг унтахаасаа өмнө түрхвэл илүү үр дүнтэй.
  • Байгалийн гаралтай бодисыг эмчийн зөвлөгөөний  хэрэглэснээр хавдсан нүдийг анагаах болно.
  • Зөвхөн эмчийн зөвшөөрлийн  дагуу амин дэм, антибиотикуудыг ууж болно. Ингэхдээ 16-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглоно.
  • Зовхио химийн бодис багатай хүүхдийн шампунь болон зовхины гуужуулагчаар арчиж ариутгах хэрэгтэй.
  • Нүүрэндээ хүрэхээсээ өмнө гараа сайтар угаа. Ингэснээр нүдрүү бактери орох нөхцөлгүй болно.
  •  Хэрэв контакт линз зүүх шаардлага гарвал сайн чанарынхыг хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн гараа сайтар ариутгасны дараагаар хэрэглээрэй.
  • Өвдөгөө эдгэрэх хүртэл нүдээ будах хэрэггүй. Хэрэв үнэхээр будах шаардлагатай бол будгаа хүнтэй бүү хуваалцаарай.

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...