₮ 0

No products in the cart.

Цахим сүлжээ таны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нийгмийн сүлжээнд хүүхдийнхээ талаар зураг, пост оруулахдаа дараах хэд зүйлсийг бодож үзээрэй.

Таны хүүхдийнхээ талаар нийтэлсэн зүйл таны хүүхдийн эсрэг ашиглагдаж магадгүй. Хэрэв танай хүүхэд, таны зурвасыг харж буй хүн хоёрын хооронд ямар нэгэн зөрчилдөөн байгаа бол яах вэ?

Нийтэлж буй зүйлс тань хэн нэгэн хар санаатанд боломж олгож байгаа юм биш биз.

Хүүхдүүдийнхээ найз нөхдийн талаар хамаагүй дурьдахаас болгоомжил. Мөн бусад хүмүүсийн хүүхдийн зургийг зөвшөөрөлгүйгээр оруулахгүй байх нь ухаалаг хэрэг юм.

Гэм хоргүй нийтлэл

Таны бичсэн зүйлд хүүхдэд бусдад харуулахыг хүсэхгүй зүйл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хүүхдийнхээ найз нартайгаа авахуулсан зургийг оруулахдаа ч бусад хүүхдүүдийн талаар сөрөг хандлагатай зүйл бичихгүй байх хэрэгтэй.

Үзэж буй хүмүүсий мэдэж, анхаарах

Аливаа сайт, цахим хуудсан дээр нийтлэхээсээ өмнө хэн үүнийг харж болохыг мэдэх хэрэгтэй. Хэрэв та нууц бүлгийн гишүүн байсан ч гэсэн хожим танд болон таны хүүхдэд хохирол учруулж болзошгүй хүн байж магадгүй юм.

ХҮҮХДИЙНХЭЭ ТАЛААР ЦАХИМ СҮЛЖЭЭНД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

Хүүхдүүдээ одоо эсвэл дараа нь ичээх боломжтой “нүцгэн” зураг эсвэл бусад зүйлийг хэзээ ч бүү оруул

Сошиал медиа, тэр ч байтугай ээжүүдийн блог, форум дээр ч гэсэн мэдээлэл өгөхөөс болгоомжлох хэрэгтэй. Бүгд ижил шалтгаанаар тэнд байгаа гэж бодож болох ч тийм биш тохиолдол байдаг.

Таны хүүхдэд сөрөг зан авирын талаарх асуудал гарвал нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс болгоомжлох хэрэгтэй.

Хүүхдийнхээ зургийг нийтлэхээс өмнө нууцлалын тохиргоог аль болох их ашиглаарай. Хэдийгээр танихгүй хүмүүс түүний зургийг үзэх магадлал бага боловч эрсдлийг бууруулдаг.

Хүүхэд чинь ганцаардсан эсвэл хэн нэгний хэлсэн зүйлд сэтгэл дундуур байна гэх мэт эмзэг байдлыг харуулсан аливаа зүйлийг нийтлэхээс зайлсхийгээрэй. Танихгүй хүмүүс танай хүүхдийг аюултай нөхцөл байдалд байлгахын тулд үүнийг ашиглаж магадгүй юм.

Бусад хүмүүс түүний байршлыг яг таг харахаас урьдчилан сэргийлэх

Хүүхдийн овог нэр, нийгмийн даатгалын дугаар, төрсөн өдөр, хаяг, эсвэл түүний хувийн мэдээллийг хулгайлахад ашиглаж болох бусад мэдээллийг бүү оруулаарай.

Хүмүүс таны цахим хаяг нэвтрэхээс сэргийлж дор хаяж нэг том үсэг болон тэмдэгт агуулсан нууц үг ашиглах, түүнийгээ байнга солих.

Зөвшөөрөл авах

Зураг оруулахаасаа өмнө хүүхдээсээ зөвшөөрөл хүсээрэй. Таны хувьд гэмгүй мэт санагдах зүйлээс болж бусад хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд орж болно. Хүүхдийнхээ хэрэгцээг үргэлж нэн тэргүүнд тавь.

Таны хүүхдийн цахим хаяг

Хэрэв таны хүүхэд олон нийтийн цахим сүлжээнд өөрийн гэсэн хаягтай бүх зүйлийг нь хянах хэрэгтэй.Цахим сүлжээгээр хэнтэй харилцаж, юу хийж байгааг хянаж байх нь ямар нэгэн эрсдэлээс хамгаалах болно.

Эцэг эхийн хариуцлага

Эцэг эхийн хариуцлага бол хүүхдээ хамгаалахад маш чухал үүрэгтэй. Тиймээс эцэг эхчүүдээ хүүхдүүдэд дараах шинж тэмдэг илэрч байвал анхааралдаа аваарай.

Интернетэд хүмүүстэй харилцсаныхаа дараа сандарч байвал

Сургуульдаа явах дургүй болвол

Интернетэд зочилсныхоо дараа ямар ч шалтгаангүй уурлаж байвал

Компьютероо гэнэт хааж, учиргүй уурлах

Бодит амьдрал дээр найзууд, гэр бүлээсээ хөндийрөх

Шалтгаангүйгээр турах эсвэл жин нэмэх

Шөнө унтаж чадахгүй байх

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...