Өнөөг хүртэл бамбай булчирхайн эмгэг нь маш түгээмэл болсон хэдий ч энэ өвчин тийм ч анхаарал татдаггүй эсвэл үүний талаар хүмүүс мэддэггүй нэг зүйл гэвэл бамбай булчирхайн эмгэг нь хүн бүрт өөр өөр замаар илэрдэг. Бамбай булчирхай шиг маш олон өвчин тодорхой тохиолдол бүрт биеийн бүтцийн өөрчлөлтөөс хамаараад янз бүрийн ялгаатай шинж тэмдгээр илэрдэг. Энэ өвчин нь дааврын хэмжээг хэвийнээс доогуур болон дээгүүр байлгахад хүргэдэг.
Бамбай булчирхайн эмгэгийн шалтгаанууд
Хүний биед бамбай булчирхай нь (TTG, T3, T4) даавар ялгаруулдаг. Эдгээр дааврын үүрэг нь хүний амин чухал үйл ажиллагаанд олон төрлийн дэмжлэг болдог ба физиологийн олон үйл ажиллагааг зохицуулж биеийн температур, зүрхний цохилтыг тодорхой түвшинд барьж байдаг.
Бамбай булчирхайн эмгэг нь иод ихдэх мөн багадсанаас, гадны хор хөнөөлтэй хүчин зүйлсээс болж үүсдэг.
Бамбай булчирхайн эмгэг судлал нь олдмол, төрөлхийн гэж хуваагддаг.
Шинж тэмдгүүд
Бамбай булчирхайн эмгэгийн шинж тэмдэг нь эхлээд өвчний үе шатуудаас хамаардаг. Ихэнхдээ булчирхай хэт ачаалалтай эсвэл хэвийнээс доогуур гэж байдаг. Бамбай булчирхайн даавар хэт их болсон үед доорх шинжүүд илэрнэ.
Үүнд:
Бодисын солилцоо хурдсах;
Бамбай булчирхай томрох;
Жин багасах;
Хоолны дуршил нэмэгдэх;
Өтгөн хатах эсвэл диаррхиа;
Зүрхний өвчин;
Хөлрөх;
Бухимдах;
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах (эмэгтэйчүүд), эрэгтэйчүүдийн чалх муудах. Бамбай булчирхайн даавар багассан үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.
Үүнд: Ядаргаа, сульдаа;
Биеийн жин нэмэгдэх;
Санах ой, анхаарал төвлөрөлт муудах;
Арьс хуурайших;
Хоолой бүдүүрэх;
Нүүр хавагнах;
Үе мөчнүүд хавагнах;
Гөлгөр хумс;
Үс унах;
Залхуурах, сэтгэл гутрах.
Энэ өвчнийг яаж оношлох вэ?
Эхлээд, өөрөө булчирхайн эмгэгийг олж илрүүлэхийг хичээгээрэй. Үүнийг хийхийн тулд толинд хүзүүний хэсгээ сайтар шалга.
Хэвийн байвал гаднаа юу ч ажиглагдахгүй харин улайж, хавдсан дарахад хөндүүр бол эмгэг үүсч байна гэсэн үг.
Бамбай булчирхай өвчилсөн бол яагаад эмчид нэн даруй үзүүлэх хэрэгтэй вэ?
Энэ өвчнийг оношилж эмчлэх нь эндокринологийн мэргэжилтнүүдийн үүрэг бөгөөд энэ хүмүүс цусны шинжилгээ, хэт авиан мэдээн дээр үндэслэн цаашдын эмчилгээ хийх шийдвэр гаргадаг. Тухайн төлвийг сайжруулж, тогтворжуулахын тулд хэрэгтэй хэмжилтүүдийг хийдэг ба цаашид үүнийг хэвийн хэмжээнд оруулах нь тэдний үүрэг юм.
Эмчилгээ хийж эхлэснээр дэглэм барихаа больж, амьдралын хэв маяг өөрчлөгдөн, чухал эмементүүдээр дүүрч эхлэнэ. Энэ бол цагаа олсон чанартай эмчилгээ бөгөөд эмчилгээг чанд даган мөрдөх нь эдгэрэх түлхүүр болох юм.
Эрт үе дээр нь оношилбол урт хугацаанд эм уухаас хамгаалж, дааврыг хэвийн хэмжээнд хурдан аваачина. Гүнзгий шатандаа орсон бол эмчилгээ удааширч маш их эм уух болдог.
Анхааралгүй орхисон, дордсон булчирхай нь хүний биед хамгийн сөрөг нөлөөтэй байдаг. Зөв оношилж, цаг алдалгүй эмчилгээ хийж эмээ тасралтгүй уух нь маш сайн эмчилгээ болох ба жин хэвийн болж, даавар хэмжээндээ очсоноор нойр сайн хүрч, биеийн байдал сайжран идэвхи нэмэгдэнэ.
Эмчилгээ
Орчин үеийн эмчилгээний арга хэрэгслүүдэд энэ эмгэгийг эдгээх олон арга бий. Эдгээрийг нөлөөллөөр нь 3 төрөлд хуваадаг. Даавар бага хэмжээнд байвал орлуулах эмчилгээ хийгддэг ба байгаатай нь ижил шинж чанартай хиймэл нийлэг эдээр орлуулдаг.
Бамбай булчирхай үрэвссэн тохиолдолд эмийн эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээний зорилго нь өнчин тархины булчирхайн эсвэл бамбай булчирхайн үрэвслийг намдаах юм.
Үрэвслийн эсрэг эм нь биохимийн төрөл биш, хэрвээ өмнөх эмчилгээ үр дүнгээ өгөхгүй бол кортизон даавар хэрэглэнэ. Бамбай булчирхайн эмгэг нь түр зуурын, удаан явцтай гэж 2 янз байдаг ба эмчилгээ нь мөн өөр өөр байна.
Туршлагатай эмч хүн өвчтөний гадаад байдал, үс, арьс, нүдний байдлыг хараад мөн сэтгэл санааны үүднээс нь ажиглаад шинж тэмдгүүдээр нь өвчнийг оношлох боломжтой.
Өвчнийг зөв оношилж сайн эмчилгээ сонгон хийхийн тулд томографийн зураг, рентген зураг авахуулах, эсийн шинжилгээ зэргийг өгөх хэрэгтэй. Онцгой тохиолдолд эдгээрт үндэслэн мэс заслын арга ашигладаг. Хэрвээ хорт хавдар бол туяаны эмчилгээ хийдэг.
Хоол хүнс
Бамбай булчирхайн эмгэгийн үед бие дэх иодын хэрэгцээг багасгах онцгой хоолны дэглэм баримталдаг: цагаан манжин, улаан лууван, байцаа, шошны төрлийн ургамал. Мэдрэлийн системийн түгшүүртэй байдлыг намдаахын тулд кофеин, какао, халуун ногоо агуулсан зүйлсээс зайлсхий. Нар тусдаг өрөө, шууд нарны тусгалаас хол бай. Өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бол хайхрахгүй байж болохгүй, эмчлүүлэхээр эмчид хандах хэрэгтэй.
ЖИРЭМСЭН ҮЕД УРАГТ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ
БАМБАЙ БУЛЧИРХАЙН ҮҮРЭГ
Бамбай булчирхай нь хүзүүний өмнөд хэсэгт байрладаг бөгөөд тироксин (Т4), трийодгиронин (ТЗ) гэдэг даавар ялгаруулдаг. Өнчин тархинаас бамбайн ТЗ, Т4 дааврыг идэвхжүүлэгч даавар (TSH) ялгардаг.
Эдгээр дааврууд нь хүний бодисын солилцоо, төв мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах тогтолцоо, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, хэвийн бэлгийн үйл ажиллагааг хангахад оролцдог. Мөн бамбай булчирхай нь арьс, үс, хумс болоод хүний гоо сайханд чухал үүрэгтэй эрхтэн гэж үздэг.
БАМБАЙН ДААВРЫН ДУТМАГШИЛ
Бамбайн дааврын дутмагшилд хүргэх үндсэн шалтгаан нь иодын дутагдал нөлөөлдөг гэж үздэг. Иодыг хоол хүнсээр авч тодорхой хэсэг нь бамбайн даавар үүсэх үйл явцад оролцдог байна. Бамбай булчирхайн даавар нь ургийн хэвийн өсөлтийг хангахад оролцдог учраас жирэмсэн үед бамбайн дааврын хэрэгцээ харьдангуй нэмэгддэг.
ЖИРЭМСНИЙ ЯВЦАД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БОЛОХ ВЭ
- -Жирэмсний хожуу хордлого гүнзгийрэх, артерийн даралт ихсэх
- -Үр зулбах
- -Ихэс ховхрох
- -Төрсний дараа цус алдах эрсдэлтэй
- УРГИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ нөлөө
- -Хөгжлийн гажиг (Тархи, зүрх судасны хөгжлийн гажиг)
- -Ураг жин багатай байх
- -Ураг эх дотроо амьгүй болох
- -Өсөлтгүй болох, эх доторх өсөлтийн саатал илрэх
ТӨРСНИЙ ДАРАА ХҮҮХДЭД ИЛРЭХ ШИНЖ
- -Төрөлхийн бамбайн дутмагшилтай хүүхэд төрөх
- -Оюун ухаан хомсдох
- -Өсөлт зогсох, өсөлт хоцрох, одойрох
- -Хөдөлгөөний эрхтэн саажих
- -Хэл ярианы хөгжил хоцрох
- -Дүлий, сонсголын бэрхшээлтэй болох
БАМБАЙН ҮИЛ АЖИЛЛАГААНЫ ДУТМАГШЛЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Сэтгэл санаа тогтворгүй уцаарт хоолны дуршил муудах, амархан ядрах, аливаа зүйлд бодол санаа нь төвлөрөхгүй байх, арьс, хумс, үс хуурайшиж унах гэх мэт шинж илэрч болно. Зарим үед хавагнаж, жин нэмэх хандлагатай болно.
Бамбайн булчирхайн үйл ажиллагаа хямрах үед өндгөвчний үйл ажиллагаа алдагдаж, сарын тэмдэг, мөч өөрчлөгдөх, жирэмсэн тохиодолд үр зулбах, хугацаанаасаа өмнө төрөх эрсдэлтэй.
ОНОШИЛГОО
Даавар тодорхойлох: Эмнэл зүйд шинж тэмдэг багатай бамбайн үйл ажиллагааны дутмагшлын үед бамбайн дааврыг сэдээгч (ТТГ) даавар хэвийн хэмжээнээс ихэссэн, харин Т4 хэвийн хэмжээндээ байна.
Шинж тэмдэг илэрхий байгаа хэлбэрийн үед ТГ ихэссэн, Т4 буурсан байдаг.
Бамбай булчирхайн хэт авиан оношилгоо хийнэ.
Шаардлагатай тохиолдолд өнгөт доплер, эдийн шинжилгээг оношилгоонд ашиглана.
ЭМЧИЛГЭЭНИЙ ТАКТИК
Жирэмсэн үед бамбайн дутмагшилтай тохиолдолд шинжилгээний үр дүн дээр тулгуурлан нарийн мэргэжлийн эмчийн хяналтын дор бамбайн даавар орлуулах эмчилгээг хийнэ. Энэ үед ургийн өсөлтийн явцыг үнэлэх, хянах шаардлагатай.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Эмэгтэй та жирэмслэхийн өмнө жирэмсний явцад бамбайн үйл ажиллагааны байдлыг үнэлэх шинжилгээнд хамрагдах нь хүүхдээ эрсдлээс хамгаалах чухал урьдчилан сэргийлэлтийн нэг болно.