₮ 0

No products in the cart.

Амралтын өдрүүдийг бүтээмжтэй өнгөрүүлэхэд туслах 10 зүйл

Бүгд л амралтын өдрийг ойр дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Тиймээс амралтын өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тань тслах 10 зүйлийг хүргэж байна.

Амралтаа битгий унтаж өнгөрөө

Хэт их унтах нь таны биологийн хэмнэлд нөлөөлдөг. Хангалттай унтаж амрах хэрэгтэй ч үүнийг битгий хэтрүүл. Тэгэхгүй бол даваа гарагийн өглөө та ядарч сульдах болно. Өдөр бүр тогтмол цагт сэрэхийг зуршил болгох. Орой эрт унтаж өглөө эрт сэрэх замаар нойроо хангалттай авсанаар сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах, сэрэмжтэй байх, суралцах чадвараа дээшлүүлэхэд тусалдаг.

Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх

Хайртаы дотны хүмүүстэйгээ ярилцах, тэднийг сонсох. Хүний харилцаанд маш чухал ач холбогдолтой. Хамт кофе уух, оройн хоол идэх, эсвэл бүлгийн амралтыг төлөвлө.

“Технологи байхгүй” дүрмийг мөрд

Телевиз, гар утас, интернет болон бусад цахим төхөөрөмжөөс хол байх. Ажлын өдрүүдэд хуримтлагдсан стрессээс тархи цэвэрлэх хэрэгтэй. Үүний оронд яагаад ном уншиж болохгүй гэж?

Салхинд гарах

Байгальтайгаа ойр байх. Түүний гоо үзэсгэлэнд анхаарлаа хандуулах, цэвэр агаарт амьсгалах. Амралтыгн өдрийнхөө төлөвлөгөөнд заавал багтаах.

Гэрээ тохижуулах

Хэрэв та өнгөрсөн долоо хоногоос үлдсэн энерги хэвээр байгаа бол орчноо бага зэрэг өөрчилж үзээрэй. Орчны өөрчлөлт таны шинэ долоо хоногийн эрч хүчний эх үүсвэр байх болно.

Сэтгэл санаагаа тайван байлгах

Санаа зовоож байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, хянах боломжтой зүйлсээ тодорхойл. Сүүлийн үед хэт их жин хассан уу? Энэ талаар ямар нэгэн зүйл хийхээр төлөвлө. Хугацаатай тэмцэж байна уу? Цагийн менежментээ зохицуулж хэрэгжүүлэх ажлынхаа алхамуудыг тодорхойлох.

Бясалгал хийх эсвэл иогоор хичээллэх


Бясалгал нь таны бүтээлч сэтгэлгээг сайжруулж, анхаарлаа төвлөрүүлж, амьдралдаа аз жаргалыг олоход тусалдаг. Бясалгал тогтмол хийх нь таны стресс, энергийн түвшинг зохицуулах хамгийн сайн арга юм. Иог бол мөн сэтгэлийн дарамттай тэмцэж, бие, сэтгэлийн амар амгаланг олж авахад туслах бясалгалын нэг хэлбэр юм.

Бодлоо цэгцлэх

Хэрэв таны сэтгэлгээ сөрөг тал руугаа хэлбийх юм бол энэ нь бодлоо цэгцлэх шаардлагатай болсоныг илэрхийлж байна.

Инээ, инээ, бас дахин инээ

Инээд бол хамгийн шилдэг эм. Инээх нь стрессийг даван туулахад тань тусалдаг, дархлаа бэхжүүлдэг бөгөөд зүрхний шигдээс, харвалтанд өртөх магадлалыг 40 хувиар бууруулдаг гэсэн судалгаа бий.

Талархлаа илэрхийлэх

Энэ бол зөвхөн амралтын өдрүүдээр бус өдөр бүр хийх ёстой зүйл юм. Гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, ширээн дээр тавьсан хоол, өмссөн хувцас өөрт байгаа сайхан бүхэндээ талархаж байгаарай. Зүгээр л байгаа зүйлээ бусад хүмүүстэй харьцуулахаас зайлсхийгээрэй. Талархал бол аз жаргалын гол эх үүсвэр юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...