₮ 0

No products in the cart.

Сэтгэл санаагаа тогтвортой байлгах аргууд

Сэтгэл санаа тогтвортой тайван байх үед бидний тархи илүү сайн ажилладаг байна.  Түүнчлэн сэтгэл хөдлөлийн түвшин бага байх тусам ажлын бүтээмж нэмэгддэг аж. Амжилттай яваа хүмүүсийн хамгийн чухал чанар нь ихэнхи хүмүүсийн бухимддаг асуудалд тайвнаар ханддаг явдал юм.

Зарим зүйлээс татгалзаж сур

Зарим хэрэггүй зүйлээс татгалзаж, “үгүй” гэж хэлж сур. Энэ нь олон хүний хувьд хэцүү байж магадгүй. Гэхдээ та татгалзмаар л байгаа бол “Энэ удаад чадахгүй нь”, гэх юм уу, “Би итгэлгүй байна” гэдэг үгнүүдийг ашигла. “Үгүй” гэдэг үг алив нэг зүйлд эргэлзэж байгаа атлаа хариуцаж аваад түүндээ бухимдаж, сэтгэлийн дарамтад орохоос өөрийг тань чөлөөлнө.

Байгаа зүйлдээ таларх

Байгаа зүйлдээ талархсанаар стрессийн гормоныг 23%-иар бууруулдаг байна. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдардаг хүмүүс илүү их эрч хүчтэй, бие махбодь болон сэтгэл санааны хувьд илүү амар тайван байдаг. Ингэх байсан, тэгсэн бол илүү дээр гэсэн бодлуудаас зайлсхий.

Өнгөрсөн таагүй зүйлсийг март

Хүн гомдол, шаналалд баригдчихвал сөрөг сэтгэлд хөдлөлд автдаг. Тиймээс ирээдүйд тохиолдохшинэ сайхны мэдрэмж, одоодоо оршин байхын гайхамшгийг улам бүр алдана. Хэрэв одоо цагт амьдарч, амьдралын сайн сайхан, үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл хуралдсан уйтгар гуниг, стрессээ заавал гаргах ёстой.

Тааламжгүй харилцаагаа дуусгах

Сэтгэл санаа нийлдэггүй, таагүй хүмүүстэй харилцах нь бухимдал, сэтгэлийн дарамт үүсгэдэг. Тэгэхээр тэдэнтэй харилцахдаа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж, удирдах хэрэгтэй. Эсвэл бүү харилц. Хэрэв ажил хэргийн хувьд тэдэнтэй харьцахаас аргагүй үе гарвал ухаалаг байж, сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаа барих хэрэгтэй.

Аливааг өөдрөгөөр хар

Бид аливаа үйл явдлыг ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаалан сэтгэлийн зовнил үүсэх эсэх тодорхйологдоно. Тухайлбал, ажлын хурал цуглаан дээр даргын хэлсэн нэг шүүмжлэлийг бодохоосоо илүүтэй ингэж шүүмжлүүлснээр өөрийгөө хэрхэн хөгжүүлж чадах вэ гэдэгт анхаарлаа хандуулаад үзээрэй. Аливаа зүйлийг эерэг талаас харах нь өөртөө хийж болох том хөрөнгө оруулалт.

Сөрөг бодлуудаас өөрийгөө чөлөөл

Стрессийг даван туулах хамгийн чухал алхам нь сөрөг зүйлсийг байнга бодохгүй байх явдал юм. Та сөрөг зүйлсийн тухай бодож эхэлмэгцээ хийж буй зүйлээ орхиод бодлоо бүгдийг цаасан дээр буулгах хэрэгтэй. Энэ арга тус болохгүй бол өөрийн хамгийн дуртай зүйлээ хий. Ийнхүү бодол санаагаа цэгцэлснээр сөрөг бодлоос ангижирч, шинэ эерэг зүйл дээр төвлөрөхөд тань туслах болно.

Ирээдүйн төлөө бүү санаа зов

Хий хоосон бодолд автахгүй, аливаад бодитой хандах хэрэгтэй. Ирээдүйд болох үйл явдлыг хэт ургуулан бодох нь танд сэтгэлийн хямрал л авчирна. Сөрөг сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаас бус таны бодлоос үүдэлтэйг ойлго.Таны бодож буй зүйл үнэн эсэхийг баталж байгаа хэрэг биш. Үүнийг хүлээн зөвшөөр, ухаарч эргэцүүл.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...