LOADING

Type to search

Зөвлөгөө

Архинаас болж муудсан элэгний шинж тэмдэг хожуу илэрдэг

Share

Бид бүгд л архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь энэ гашуун усанд бүх нийгмээрээ живээд байна. Бүр “Бага зэргийн архи эрүүл мэндэд тустай” гэж өөрсдийгөө тайвшруулахыг нь яана. “Улаан дарс цус төлжүүлдэг, цагаан дарс зүрх судсанд сайн” гэж мэргэжлийн зарим хүмүүс ч хэлдэг.

Мэргэжилтнүүд өдөрт 10 градусын алкоголь агуулсан (100 ml тутамд 10гр алкаголь) архинаас 150 мл ууж (нэг шилэн аяга) болно гэж үздэг. Хэр үнэн худлыг нь нарийн сайн судалдаггүй. Архи зүрх судсанд сайн, бас нас уртасгадаг гэсэн буруу онолын эхлэл нь 1980-аад онд анх тавигджээ.

Энэ талаарх материал анх 1979 онд алдарт “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Гэтэл тун бага гэж үзэж байгаа дээрх 150 мл архийг уусан хүн архины сайн нөлөөг харъя гэхээсээ өмнө элэг болон бусад эрхтнээ энэ хэмжээний архинд хэрхэн хордож байгааг мэдэх хэрэгтэй.

Өдөр бүр нэг хундага дарс уудаг хүн найр хуримд очоод “Би нэгээс илүүг уудаггүй” гэж татгалзаад суугаад байж чадахгүй. Түүнтэй адил хэдий тохируулж уудаг хүн ч гэсэн ямар нэг зовлон бэрхшээлтэй тулгарсан үедээ согттолоо уухгүй гэх баталгаа огт байхгүй.

Судалгаанаас харахад хүмүүс ихэнхдээ баясаж, цэнгэж, таашаал авах гэж архи хэрэглэдэг байна. Архи дарс худалддаггүй баар цэнгээний газрууд огт байхгүй байгаа нь үүний нэг баталгаа юм. Үүнээс гадна хүмүүс төрсөн өдөр, үдэшлэг, хурим, баярын цэнгүүний үеэр согтууруулах ундааг хамгийн их хэрэглэдэг байна.

Хамт олонч, нийтэч гэсэн тодотгол өгсөн энэ байдал нь хүнийг архинд оруулах эхний алхам болдог.

Согтууруулах ундаа хэрэглэх өөр нэг шалтгаан бол сэтгэлийн мэдрэмжийг дарах явдал юм. Хүмүүс гутарч гуниглах, стресст орох, сэтгэлээр унахдаа согтууруулах ундаа хэрэг­лэж түүнээ аль болох мар­тахыг оролддог. Гэтэл энэ нь тэр хүнийг сэтгэл санаа, бие махбодь аль аль талаар нь улам л доройтуулдаг. Архинд орсон хүмүүс уухгүй бол тэвчиж чадахаа байж донтож эхэлдэг.

Архи хүний биеийн шингэн хэсэгт уусч элгээр шүүгдээд бөөрөнд очдог. Харин хэтрүүлэн уувал элэг шүүж дийлэхгүй бөгөөд архи шууд цусанд шингэдэг ажээ. Элэг, бөөр хоёр архийг цэвэрлэхийн тулд өөрөөсөө хэрээс хэтэрсэн их хүч гаргаж ажилладаг гэнэ. Бөөр биед шингэсэн хорт бодисыг ялгаад шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хэрэв их хэмжээ­ний архи биед шингэсэн байвал хорны зарим хэсэг нь гадагшилж чадахгүй биед үлддэг. Ингээд архи даах чадвар улам мууддаг байна. Энэ нь таны элэг эмчид үзүүлэхэд хэвийн гэж гарч байгаа ч гэсэн муудаж эхэлсний шинж тэмдэг юм. Хэтэрхий их архи нь биеийн бусад хэсгийг хэдэн хэсэг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг ажээ.

Элэг архийг биед оронгуут нь задалдаг. Гэтэл элэгний цэвэрлэж чадах архины хэмжээ хязгаартай байдаг ажээ.

Энэ хэмжээ хэтэрвэл элэг тэр их архийг цэвэрлэхийн тулд хамаг хүчээ зарцуулдаг бөгөөд бусад үйл ажиллагаа нь зогсож хоол хүнсээр орж ирж байгаа эсвэл өөр замаар орж байгаа хорыг цэвэрлэхээ түр зогсоодог. Өөрөөр хэлбэл, хөөр­хий муу элэг архийг цэвэрлэх гэж ноцолдож байх хойгуур бусад хор биед чөлөөтэй нэвтэрч байна гэсэн үг. Тэгвэл хүн өдөр бүр бага хэмжээгээр архи хэрэглэдэг бол байдал тун хүндрэх бөгөөд элэгний эсүүд ядарч өвчилж эхэлдэг.

Ойр ойрхон хугацаагаар нэг хундагаас илүү архи уудаг хүмүү­сийн хувьд ирээдүй тун бүрхэг болж байна гэсэн үг. Учир нь элэг зөвхөн архийг цэвэрлэхийн тулд байнга ачаалалтай ажилладаг тул бие нь хороосоо хэзээ ч ангижирч чаддаггүй, байнгын хор шингээж байдаг. Байнгын ачаалалтай ажил­ладаг элэг архины гепатит ба цирроз болдог. Элэгний дөрөвний гурав (3/4) нь өвчилж муудахаас нааш тухайн хүнд ямар нэг өвчин зовиур өгч мэдрэгддэггүй. Харин ийм хэмжээнд өвчилж ажиллагаагүй болж эхлэхэд өөрт мэдрэгдэж эхэлдэг. Харамсалтай нь энэ үед аль хэдийнэ хожимдсон байдаг ажээ. Тийм учраас балгах дуртай нэгэн бол аль эсвэл балгахаас буцдаггүй хүн бол эхнээсээ тодорхой хугацаанд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх ёстой гэнэ. Элэгний өвчнийг эрт оношил­бол эмчилж болдог байна.

error: Content is protected !!