LOADING

Type to search

Зөвлөгөө Онцлох

Дархлааг чинь ханиаданд тэсвэргүй болгодог 9 шалтгаан

Share

Нөхөрлөл бол дархлааны системийн сайн найз. Гэртээ, ажил дээрээ бид хүмүүстэй хэдий чинээ бага харилцана, төдий чинээ өвчинд өртөмтгий болдгийг сүүлийн үеийн иммунологийн судалгаанууд нотолсоор байна.

Чи нийгмийн амьдралаас зугтаадаг

Нөхөрлөл бол дархлааны системийн сайн найз. Гэртээ, ажил дээрээ бид хүмүүстэй хэдий чинээ бага харилцана, төдий чинээ өвчинд өртөмтгий болдгийг сүүлийн үеийн иммунологийн судалгаанууд нотолсоор байна. Нийгмийн идэвхгүй харилцаатай хүмүүсийн тархинд бухимдал төрүүлэгч бодисууд ихээр үүсч, бусдаас илүү богино насалдаг аж. 18-55 насны 276 хүний биед судалгаа явуулахад өдөрт 6-аас илүү хүмүүстэй харилцан ярилцаж байсан хүмүүс ханиадны вирустай 4 дахин хүчтэй тэмцэж байгаа нь харагджээ. Тиймээс найзтайгаа утсаар ярих завгүй байсан ч ядаж мессеж бичиж, арван жилийнхээ ангийн уулзалтаас шалтаг гаргаж зугтаалгүй, цаг гаргаад очиж байгаарай.

Чи бол шөнийн шар шувуу

Дутуу нойртой явах нь дархлаанд маш том хор хохиролтой. Ухаарлын долоо хоногийн дараа бөөнөөрөө өвдчихдөг оюутнууд бол үүний тод жишээ юм. Олон шөнө оройтож унтвал дархлааны системийн үйл ажиллагаа суларч, өвчнийг устгагч эсүүдийн тоо буурдаг. Нэг долоо хоногийн турш шөнө бүр 4 цаг унтсан хүмүүсийн цусанд өвчинтэй тэмцэгч эсрэг биеүд (антибоди) 50 хувиар бага үйлдвэрлэгддэг ажээ. Насанд хүрсэн хүн шөнө бүр 7-8 цаг бүтэн нойр авах нь зохистой гэдэг. Юу юунаас илүү нойроо чухалчилж орондоо эрт орж байгаарай. Тэгвэл чиний ханиад хүрэх магадлал хоёр дахин буурна гэсэн үг.

Чи гутранги үзэлтэй

Тал стакан усыг хоосон шахуу гэж хардаг хүмүүс өвчинд илүү өртөмтгий байдаг аж. Харин өөдрөг үзэлтэй хүмүүсийн дархлааны T эсүүдийн тоо олон, NK эсүүд нь илүү хүчирхэг байдгийг эмч нар баталжээ. Энэ нь өөдрөг үзэлтэй хүмүүсийн биед стресснээс үүдэлтэй дархлаа сулруулах хүчин зүйл бага байдагтай холбоотой юм. Хэрвээ чи ялих шалихгүй юманд хөмсөг зангидаж, бүхий л зүйлд санаа зовдог бол үргэлж өвчинд ороогдож байдгийн чинь шалтгаан энэ байж болох. Тиймээс өдөр бүрээс бяцхан ч болов аз жаргалыг олж харж байгаарай. Эерэг сэтгэлгээтэй болоход чинь туслах нэг хөөрхөн зуршлыг санал болгоё: Орой ширээгээ тойрон хооллож байхдаа гэр бүлийн гишүүн бүр өнөөдөр болсон нэг сайхан зүйлийн тухай хуваалцдаг байвал ямар вэ?

Шийдэж чадахгүй асуудлууд

Архаг стресс-Сүүлийн үед өдөр бүр л давтагдаж байгаа ажлын дарамт, мөнгөний асууал, өвчтэй хамаатны тухай бодол чинь чиний эрүүл мэндийг олон талаар сүйтгэж байгаа. Нөхөртэйгөө өрнүүлсэн маргаан, хамтран ажиллагчаасаа сонссон таагүй үг зэрэг түрхэн зуурын стрессээс илүү өдөр тутам нэг л янзаараа давтагдсан стресс нь дархлааны системийн өвчинтэй тэмцэх чадварыг бууруулж, цөөн тооны NK эс, сул дорой T эсүүдийг бий болгодог. Тиймээс л бэлэвсэн эхнэрүүд эр нөхрөө нас барснаас хойшхи эхний нэг жилд маш олон удаа өвддөг ажээ. Хэрвээ амьдралд чинь ямар нэг таагүй зүйл тохиолдсон бол санаа зовохын оронд шийдлийг хайж, өглөө орой бүр тогтмол алхаж, сөрөг бодлоо сатааруулах ямар нэг хоббитой болоорой.

Чи биедээ үзэг авч явдаггүй

Ханиад томууны вирусууд гарнаас гаранд хамгийн амархан дамжиж халдварладаг. Тиймээс олон нийтийн гар хүрсэн юм болгоноос чи халдвар авах боломжтой. Үүнд банкны ширээн дээрх бал, рестораны зөөгч, дэлгүүрийн кассчны гараас авсан балнууд хамгийн их хамаарагдана. Өглөө бүр гэрээсээ гарахдаа өөрийн балыг цүнхэлсэн эсэхээ шалгаж байгаарай. Мөн айлаар их зочилдог, гадуур их хооллодог бол энгэртээ аяга авч явах эртний уламжлалыг дагахад ч илүүдэхгүй.

Чи үргэлж машин барьдаг

Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь огт дасгал хөдөлгөөн хийдэггүй бөгөөд тэрхүү нэг бүсгүй л бусдаасаа

илүү өвчлөмтгий байдаг. Хэрвээ чи ойрхон газар луу хүртэл алхахаасаа залхуураад такси барихыг илүүд үздэг бол биеэ сулруулах үйлдлээ сайн дураараа хийж байна гэсэн үг. Өдөр бүр ядаж 30 минут алхах, гүйх, сексдэх зэрэг тогтмол хөдөлгөөн хийж цусан дах цагаан эснүүдээ хөдөлгөөнд оруулан дархлаагаа дэмжээрэй.

Чи эсвэл найзууд чинь тамхи татдаг

Тамхи татах нь биеийн бүхий л үйл ажиллагаанд муу гэдгийг бид чамд тайлбарлах шаардлагагүй биз. Гэхдээ дам тамхидалт ч бас дутуугүй муу нөлөөтэй. Жил бүр тамхины утаагаар амьсгалснаасаа болж 3000 хүн уушгины хорт хавдраар нас барж, 300 мянган хүүхдүүд амьсгалын замын өвчтэй болж байна. Дам тамхидалт нь харшилтай хүмүүсийг бүр багтраа өвчинд ч хүргэдэг. Тиймээс найзуудтайгаа уулзахдаа тамхи татахыг хориглодог рестораныг сонгож, хэдий ам загатнаж байсан ч хэн нэгнийг тамхилж байх хооронд нь очиж уулзахаа болиорой.

Чи антибиотикчин

Хамар дөнгөж шуухитнаж эхэлмэгц “Ямааны махыг халуун дээр нь” гээд эмийн сангаас антибиотик авч уудаг зуршил чинь чамайг өдрөөс өдөрт янз бүрийн эмэнд дасал болгож, хожмын нэг өдөр бүүр ноцтой халдвар авахад нөлөөлж байгаа. Антибиотик уудаг хүмүүсийн дархлааны мэдээлэл дамжуулагч цитокины хэмжээ буурч, дархлааны эсүүд өвчин таних чадваргүй “тэнэг” болдог нь тогтоогджээ. Тиймээс зөвхөн нянгийн халдвар авсан үедээ л антибиотик ууж, эмчилгээгээ бүрэн хийлгэ. Эмчийн бичиж өгөөгүй эмийг бүү уу, мөн уугаад үлдсэн антибиотикийг дараа нь хэрэгтэй гэж бүү хадгалаарай.

Чи амьдралд хэт нухацтай ханддаг

Инээд хөөр, баяр баясал зэрэг эерэг сэтгэл хөдлөл нь стрессийн гормоныг бууруулж, хэд хэдэн дархлааны эсийг өсгөж, идэвхжүүлдэг юм. Нэг цагийн турш хөгжилтэй бичлэг үзсэн хүмүүсийн дархлааны системийн үйл ажиллагаа тодорхой хувиар өссөн байдаг. Тиймээс инээгээд бай, инээгээд бай. Цайны цагаараа “Бидэнд тохиолдсон хөгжилтэй явдлууд” группээр зочилж, Youtube-ээс инээд хүрэм сэтгэгдэл уншиж, найзуудтайгаа хов жив ярь.

error: Content is protected !!