Загвар бол байнга хувьсан өөрчлөгдөж байдаг боловч баримталвал зохих хэв маягийн дүрмүүд гэж байдаг. Эмэгтэй хүн бүр мэдвэл зохих 8 үндсэн дүрмийг хүргэж байна.
1. Хувцаснаасаа тав тухыг мэдэр
Жил бүр хувцаслалтын завгар, чиг хандлага өөрчлөгдөж байгаа ч бүгдэд нь нийтлэг тав тухыг мэдрүүлэх хэв маяг байдаг. Тиймээс хамгийн тохь тухтай харагдаж буй төрхийг (жийнс, цамц, пальто, цамц, даашинз, том хэмжээтэй футболк) олж, хувцаслалтаа сонгох.

2. Чиг хандлага биш, биеийнхээ галбирт тохируулан хувцаслах
Заримдаа чиг хандлага нь сэтгэл татам байдлыг илтгэдэг ч бидний хэв маягтай тохирохгүй үе байдаг. ‘Тренд бүдгэрэвч, хэв маяг мөнх’ гэсэн эртний үг бий.
3. Сайн чанарын дотуур хувцасанд хөрөнгө оруул
Та тааруухан хөхний даруулгаас болж аймшигтай “давхар өөх” -ний хохирогч болж байсан тохиолдол бий юу? Хэрэв та дотуур хувцсаа зөв сонговол хувцасны цаанаас таны биеийн зарим нэг өө сэв харагдахгүй байх боломжтой.
4. Гадуур хувцсаа бүү “хадгал”
Зарим дуртай хувцсаа зөвхөн шүүгээндээ байрлуулчихаад гаргаж өмсөхгүй тохиолдол байдаг. Тиймээс хадгалахын оронд төгс зохицолыг бүтээх хэрэгтэй.
6. Гоёл чимэглэлийн зүйлс нь гадаад төрхийг өөрчилдөг
Трендийг гоёмсог, нарийн байдлаар хадгалах хамгийн сайн арга бол чимэглэл, жижиг хэрэгсэлд хөрөнгө оруулах явдал юм.

7. Хар даашинз бол таны хамгийн сайн “найз”
Хар өнгийн даашинз бол хамгийн сонгодог хувцаслалтын нэг. Энгийн байвал үүнийг олон янзаар чимэглэн өмсөх боломжийг бүрдүүлнэ.
8. Хувцсаа яг тааруулж авах
Багадсан ч гэсэн турчих юм чинь гэж төсөөлөн худалдан авалт хийх үе бишгүй л байдаг. Гэхдээ хамгийн найдвартай арга бол өөрийн биедээ тааруулж авах. Мэдээж энэ нь санхүүгийн хувьд ч асуудал үүсгэхгүй мөн илүү тав тухыг мэдрүүлэх болно.

8. Зарим хувцсыг хаана ч өмсөх билээ гэж бүү бод
Заримдаа та үнэтэй гутал, гоёмсог арьсан цүнх сонгохоос татгалзах үе байдаг. Гэхдээ цаг хугацаа сорьж, чамайг хаана ч аваачих болно. Тиймээс зарим хувцсыг хэзээ ч өмсөх шаардлага гарахгүй гэж бүү бод.