LOADING

Type to search

Зөвлөгөө

Таргалалттаа зогсоохыг хүсвэл сахараа 2 дахин багасга

Share

Таргалалттай тэмцэх талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ шинэ зөвлөмж гаргажээ. Түүнд сахарын хэрэглээгээ хоёр дахин багасгахыг зөвлөсөн байна. Сахар нь хүн энергийн хэрэглээний ердөө 5 хувийг бүрдүүлэх ёстой гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байна.

Шинэ зөвлөмжийг Барууны орнууд эсэргүүцэж магадгүй гэдгийг тэд тооцжээ. Учир нь тэдгээр орнуудын иргэдийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд эзлэх сахарын агууламж 15 орчим хувь байдаг аж. 

Хагас боловсруулсан болон бусад бэлэн бүтээгдэхүүнд сахар их хэмжээгээр агуулагддаг болохыг хэрэглэгчид мэддэггүй гэж ДЭМБ-ын шинжээчдийн тайланд дурджээ. Хүнсний ногоо болон жимс ногоонд агуулагддаг фруктоз нь дээрх тогтоосон хэмжээнд хамаарахгүй аж.

error: Content is protected !!