₮ 0

No products in the cart.

Ямар үед жирэмсний хүндрэлүүд үүсдэг вэ?

Жирэмсний эмзэг байдлууд:

Дөрвөөс дээш удаа төрсөн

Түрүүчийн төрөлтөөс хойш хоёр жил бололгүй жирэмсэлсэн

20 хүртэлх  болон 30-аас дээш насны тулгар төрөгч

145 см-ээс намхан

Өмнөх жирэмслэлтийнхээ үед үр хөндүүлсэн буюу үр зулбаж байсан

Өмнөх жирэмслэлтийн явцад цусны даралт ихдэж, хавагнаж байсан

Дутуу төрөхийг завдаж эмчлүүлсэн болон дутуу төрсөн

Урьд нь мэс засал хийлгэж төрсөн, умайдаа хагалгааны сорвитой

Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд төрөлт удааширч эм тариагаар дэмжлэг авч төрж байсан

Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд амьгүй хүүхэд төрүүлж байсан

Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд ургийн буруу /хөндлөн, ташуу/ байрлалтай байсан

Жин багатай хүүхэд төрүүлж байсан

Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд жирэмсний үед болон төрсний дараа цус алдаж байсан

Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд эхэс гардуулж, эхэсийн хэсэг үлдэж байсан

Төрсний дараа болон үр хөндөлт, зулбалтын дараа халуурч эмчлүүлж байсан

Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд төрж чадахгүй эх барихын хавчуур тавиулж байсан ба ураг эвдүүлж байсан

Жирэмсэн эмэгтэй дараах шинжүүдээс аль нэг нь илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөнө.

Ам цангаж, хавагнах

Толгой өвдөх

Жирэмсний хугацаанд үтрээнээс цус гарах

Төрөх хугацаа болоогүй үед умай базлах

Халуурах

Эх сурвалж: УХТЭ

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...