Тараг

Тараг нь сүүний хүчил агуулдаг тул байгалийн гаралтай цайруулагч гэсэн үг юм. Та шинэхэн таргийг нүүрэндээ түрхэж, 20 минут байлгахад болох бөгөөд дараа нь нүүрээ сайн угаагаарай. Хэрэв та сүүн гаралтай зүйлээс харшилтай, эмзэг арьстай бол өөр арга сонгоорой. Мөн жимсгүй, чихэргүй тараг сонгохоо мартуузай.
Нимбэг

Нимбэг нь гэрийн нөхцөлд арьсаа цайруулахад туслах хамгийн сайн бүтээгдэхүүн. Нимбэгэнд агуулагдах цитрусын хүчил нь байгалийн гаралтай арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга. Гэхдээ үргэлж лемоноор арьсаа үрэх хэрэггүй бөгөөд хэтрүүлбэл түлэх аюултай. Тиймээс нэг аяга усанд нэг зүсэм нимбэг нэмээд салфетик эсвэл алчууранд шингээгээрэй. Ингээд 15 минут цайруулахыг хүссэн газраа маск болгон тавих хэрэгтэй. Мөн нүднээсээ хол байлгаарай. Долоо хоногт 2-оос 3 удаа маск тавихад л хангалттай.
Төмс

Төмс нь витамин С агуулдаг учраас арьс цайруулахад тустай. Төмсийг арилгаж нимгэхэн хэрчээд цайруулахыг хүссэн хэсэгтээ тавьж, шүүсийг нь арьсандаа шингээсний дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.
Тараг болон зөгийн балтай маск

Тараг нь сүүний ижил арьс цайруулдаг бол зөгийн бал тэжээл өгөх болно. Тиймээс энэ хоёрыг холиод цайруулахыг хүссэн газраа түрхээд 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаах хэрэгтэй. Тарагаа чихэргүй, жимсгүйг сонгоорой.
Өндөг

Зөвхөн өндөгний цагааныг нь ашиглаарай. Өндөгний цагаан нь арьсны нүхжилтийг багасгаж, арьсыг чангалж, цайруулах үйлчилгээтэй. Хоёр цайны халбага эрдэнэ шишийн гурилыг өндөгний цагаантай хольж борлосон хэсэгтээ түрхээд 15 минутын дараа угаана.