₮ 0

No products in the cart.

Эмэгтэй хүн бүр хэрэгжүүлэх ариун цэврийн дүрмүүд

Эмэгтэй хүн бүр л эмзэг эрхтнийхээ ариун цэвэрт онцгой анхаардаг. Гэвч хэрхэн зөв зохистой арчлах талаар тэр бүр мэддэггүйгээс болж цаг хугацаа, эдийн засгаараа хохирч, дээр нь сэтгэл санаагаар унадаг байна. Таны буруу арчилгаа эмзэг эрхтнийг тань өвчлүүлж, үүнээс болоод тааламжгүй үнэр гарч мэднэ шүү. Иймд бидний хүргэх энгийн агаад эмэгтэй хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой ариун цэврийн 5 алтан дүрэмтэй танилцаарай. 

НЭГ: Энэ нь илүү их саванд эсвэл тогтмол хэрэглэдэг савангаа соль гэсэн үг биш. Биеийн энэ эмзэг хэсгээ угаахдаа анхааралтай байж, хэт их савандах юм уу хүчил өндөртэй бактерийн эсрэг саван хэрэглэхээс  татгалзаж, илүү “мэдрэмтгий хэсэг”-т зориулсан, pH баланс-ыг тохируулсан шингэн саванг хэрэглэх ёстой. Мөн бэлэг эрхтнээ халуун бүлээн усаар угаах хэрэгтэй. Ингэснээр таны эмзэг эрхтэн доторх олон сая ашигтай бактерууд хэвийн хэмжээндээ байна гэсэн үг.

ХОЁР: Өдөр бүр хангалттай хэмжээгээр ус ууж бие организмаа хуурайшиж, цангахаас сэргийлээрэй. Ус нь таны биеийн зохистой үйл ажиллагааг хангаж, дотор эрхтнүүдийг тань нөхөн сэргээж, эрүүл байхад тусалдаг, нэг ёсондоо “байгалийн хамгаалагч” юм. Ус ууснаар таны эмзэг эрхтэн ч өөрт хэрэгтэй усаа тэндээс авах бөгөөд ингэснээр хуурайшиж, үйл ажиллагаа нь доголдохгүй.

ГУРАВ: Хоолныхоо цэсэнд таргыг нэмээрэй. Хэрвээ хааяа л тараг уудаг бол өдөр бүр нэг аягыг ууж хэвших хэрэгтэй. Тарганд пробиотик, лактобасиллус их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь эмзэг эрхтэн доторх pH балансыг барихад тусалдаг байна. Энэ баланс зохих түвшинд байснаар эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн янз бүрийн бактери, мөөгөнцрөөс хамгаалагдаж, эвгүй үнэр гардаггүй аж. 

ДӨРӨВ: Шинэ жимс байнга идвэл эмэгтэйчүүдийн үтрээ халдвараас сэргийлэгддэг байна. Хэдий өвчилсөн ч зовиур нь бага байдаг бөгөөд мөн эвгүй үнэр гарахаас сэргийлдэг гэнэ шүү.

ТАВ: Эмэгтэй хүмүүс эмзэг эрхтэн нь асуудалгүй байсан ч жилдээ дор хаяж хоёр удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ёстой. Үүний хажуугаар бэлэг эрхтнээс өнгөтэй, өнгөгүй зүйл гарах, янз бүрийн юм туурах гэх мэт бие тань дохио өгсөн тохиолдол болгонд эмчид яаралтай хандаж байгаарай. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...