₮ 0

No products in the cart.

Архинаас үүдэлтэй элэг өвчилж буйг илтгэх шинжүүд

Согтууруулах ундаанаас үүдэлтэй элэгний өвчлөлийг дотор нь Элэгний өөхжилт, элэгний фиброз, архаг гепатит, цирроз гэж дөрвөн бүлэг болгон ангилдаг.  Эдгээрийн аль ч үе шатанд архийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хурц гепатит үүсч, өвчний явцыг түргэтгэж, даамжруулж циррозид хүргэж болно.

Архины гаралтай элэгний үрэвсэл гэдэг нь архи болон согтууруулах ундааг удаан хугацаагаар хэрэглэсний улмаас үүсэх элэгний бүтэц үйл ажиллагааны алдагдлыг хэлнэ. Архи, согтууруулах ундааг 5-аас дээш жил хэрэглэсэн хүний элэг үрэвсэж, архинаас үүдэлтэй элэгний эмгэгт өртөнө. 

Элэг тань архинаас үүдэлтэй өвчилж буйг илтгэх шинжүүд:

Нэг: Өвдөлт болон суулгалт

Хоёр: Шалтгаангүй жин хасагдах

Гурав: Хоолны дуршил муудах

Дөрөв: Нүдний цагаан болон арьс шарлах

Тав: Хэвлийн цанхайх, томрох

Зургаа: Хөл, шагай хэсгээс хавагнах

Долоо: Нойрмоглох бие нозоорох

Найм: Үс унах

Ес: Арьс загатнах

Арав: Цустай бөөлжих эсвэл өтгөн цусны судал харагдах

Арваннэг: Хамраас цус гарах

Архинаас үүдэлтэй элэгний эмгэгүүд:

Архинаас үүдэлтэй элэгний үрэвсэл. Архинаас элэгний үрэвсэл үүсэх нь архаг архичдын 35%д тохиолдоно. Хоолны дуршил муу, элэг орчмоор өвдөх, цус багадалтын шинж илэрнэ.

Архины архаг хордлого буюу элэгний хатуурал. Архийг 10-20 жил хэрэглэсэн хүмүүст элэгний хатуурал үүсдэг. Вирусын гаралтай элэгний хатуурлын үед уураг ба амин дэмийн дутагдалд ордог. Архины архаг хордлогын үед эрхтэн системийн гаралтай өөрчлөлтүүд гардаг. 

Элэгний хавдар. Элэгний хавдар үүсэхэд архины нөлөө маш их. Архаг архичдын дотор уруулаас бусад амны хөндийн эрхтнүүдийн хавдар залгиур, төвөнх, улаан хоолойн хавдрууд тохиолдоно. 

Цөс зогсонгорших. Энэ өвчний үед арьс ихээр загатнах, шарлалт, шээс өтгөрөх, өтгөний өнгө цагаарах шинж тэмдэгүүд илэрнэ. Энэ өвчин нь хүнд хурц явцдаа эхэлнэ. өвчтөний хоолны дуршил үгүй болж, бие суларч тамирдан, элэг болон аюулхайн орчмоор хүчтэй өвдөлт өгнө. Өндөр халууран хэвлийд шингэн хуримтлагдана. Элэг ба бөөрний дутагдалд орно.

Архийг хэтрүүлэн хэрэглэх нь амь насаа алдах хамгийн том шалтгаан болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...