Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ахимаг насны хүмүүсийн дунд 100 мянган хүн амаас 236 хүн сэтгэцийн өвчнөөр өвчилдөг бол 45-64 насны бүлгийнхэнд зөвхөн 93 хүн өвчилдөг байна.
Эрүүл мэнд хичнээн сайн байсан ч нас ахихыг дагалдсан сэтгэцийн эмгэгээс сэргийлэх дархлаа гэж байдаггүй.
Ахимаг насны хүмүүс нь залуу болон дунд насны хүмүүсийг бодвол сэтгэцийн эмгэгээр илүү их өвчилдөг.
Ахимаг насанд илэрдэг олон өвчнийг эмчилж болдог. Хамгийн гол нь өөртөө болон өөрийн настай гэр бүлийнхэндээ анхаарал тавьж, цаг тухай бүрт эмчид хандаж байх хэрэгтэй.
Хижээл настангууд сэтгэцийн эмч болон сэтгэл заслын эмчид 2 дахин бага үзүүлдэг.
Үүний суурь нь тархины судасны хатуурал юм. Толгой хөндүүрлэнэ, чихэнд хий юм сонсогдоно, толгой эргэнэ, толгой дүйнгэтэнэ, биеийн ачааллын үед хурдан ядрамтгай болсондоо их зовиурладаг.
Ахимаг насанд илүү түгээмэл илэрдэг сэтгэцийн хямрал нь сэтгэл гутрал юм.
Сэтгэл санаагаар унаж, ганцаардах, эсвэл түгших мэдрэмж байнга төрж, хэнд ч хэрэггүй болсон мэт санагдан, өөртөө итгэлгүй, сул дорой болсон мэт сэтгэгдэл төрж, өөрийгөө шалтгаангүй буруутгаж, өөрийн дуртай зүйл болон гэр бүл, найз нөхөд, ажилдаа сонирхолгүй болдог.
Оюуны хөдөлмөрийн чадвар буурах ба үүний гол шалтгаан нь анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, ой санамж болон сэтгэцийн үйл явцын ерөнхий зохион байгуулалт муудах явдал байдаг.
Сэтгэл гутралын улмаас мөн биеийн өөрчлөлтүүд гарч болно. Үүнд хоолны дуршил багасах, эсвэл эсрэгээрээ ихсэх, нойргүйдэх, эсвэл нойрмог болох, байнга ядрах, өтгөн хатах, биеийн гэж хэлж болохооргүй өвдөлтүүд мэдрэгдэх зэрэг шинжүүд илэрдэг.
Хэрэв та өөртөө болон өөрийн дотны хэн нэг хүнд эдгээр дурдсан шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрч, хоёр долоо хоногоос илүү үргэлжилж байгааг анзаарвал яаралтай мэргэжилтэнд хандаж тусламж авах хэрэгтэй.
Өөрсдийн ахимаг насны гэр бүлийнхнийхээ биеэ авч явах байдал болон сэтгэл санааны байдалд гарч буй мэдэгдэхүйц өөрчлөлтийг тоохгүй өнгөрч болохгүй.
Эдгээр өөрчлөлтүүд нь сэтгэл гутрал, оюуны хомсдол, сэтгэц мэдрэлийн хямралын шинж тэмдгүүд байж болно.
Ахимаг насанд бий болдог бие махбодийн олонх өвчнүүдийг сэтгэцийн хямрал дагалдаж байдаг бөгөөд энд ч мөн адил сэтгэцийн эмчийн тусламж шаардлагатай байдаг.
Зөв эмчилгээ нь байдлыг сайжруулж, ахимаг насны хүнд аз жаргалтай хэвийн амьдралыг нь буцааж авчирах боломжтой.