LOADING

Type to search

Зөвлөгөө

Арьсаа эрүүл, толигор байлгахын тулд ЭДГЭЭРИЙГ анхаар

Share

Арьсны бүрэн бүтэн байдал алдагдахаас сэргийлэх

Арьсны шалбархай, өргөс орох, эсгэх, шивээс, эм тариа хийлгэх,  зэрэг нь олон янзын халдварт өртөхийг нээлттэй болгодог.  Хэрвээ та арьсаа гэмтээсэн л бол шууд крантны урсгал хүйтэн цэвэр усаар угаагаад, дараа нь перекисийн уусмалаар цэвэрлээрэй. Үүний дараа иод юм уу, метелиний цэнхэр, ногоон уусмал түрх. Шархаа хурдан аниулахын тулд норголгүйгээр шархны тууз наах хэрэгтэй.

Цэвэр даавуун хувцас өмсөх

Синтетик материалаар хийсэн хувцас нь чийгийг шингээж агаарыг нэвтрүүлдэггүй. Ийм материалтай хувцас нь арьсанд хүлэмжийн нөхцөлийг бүрдүүлдэг. Харин бидний арьс уушигтай адил хүчилтөрөгчийг шингээхээс гадна нүүрс хүчлийн хийг ялгаруулан гаргаж, амьсгалах ёстой. Түүнийг хэвийн амьсгалуулахын тулд бид цэвэр даавуун хувцас өмсөх нь зүйтэй.

Тамхи бүү тат

Арьс зэгэлтэн сааралтах, нүх нь томрох, хуурайших, улцайх, эрт үрчлээтэх зэрэг нь тамхи татан, тогтмол хорт бодисоор хордуулж байгаагийн шинж тэмдэг. Тамхины утаа нь арьсыг муутгаж, нүхийг нь бөглөн арьсны амьсгалах боломжийг хүндрүүлдэг. Тамхинд байдаг никотин, бензопирен болон бусад хорт бодис нь уушиг болон арьсанд нэвтэрснээс өдрөөс өдөрт, жилээс жилд тэндээ хуримтлагдсаар байдаг. Тамхины хор нь эд эс болон судсыг мөн адил хордуулна. Ингэснээр тархинд цус харвах, зүрхэнд шигдээс үүсч захын цусан хангамж муудна.

Бүү стресст

Бүх өвчин мэдрэлээс үүдэлтэй гэдгийг шинжлэх ухаан баталсан байдаг бол арьсанд бас өөрийн гэсэн онцлог бий. Арьс мэдрэл хоёрын завсар мэдрэлийн нарийн холбоосууд оршино. Эргэн тойрныхоо орчны мэдээллийг арьс үргэлж илтгэж байдаг байна. Энэ маш энгийн. Бид хүйтэнд даарч, халуунд хөлөрдөг. Хэрвээ айвал  цайж, уурлахаараа улайдаг. Зарим үед хэт мэдрэгшиж, халуу оргиж улайж загатнаж нойргүйдэх нь ч бий.

Бактерийн эсрэг саван хэрэглэхээс татгалз

Бүү стресст Бактерийн эсрэг үйлчилгээтэй саван нь үнэхээр нянг арилгадаг боловч хортой. Энэ нь арьсыг мөөгөнцөр болон нянгаас хичээнгүйлэн хамгаалагч эд эсийг устгаж байдаг. Ялангуяа энэ нь хүүхдэд маш хортой. Нянгийн эсрэг үйлчилгээтэй иймэрхүү савангуудыг эмнэлэг, зуслан, гараж, өөрөөр хэлбэл бохирдол ихтэй газар буюу нянтай орчинд хэрэглэх нь зүйтэй. Гэрийн нөхцөлд бид жирийн савангаа хэрэглэхэд л хангалттай.

Антибиотикийг зохистой хэрэглэх

Ханиад хүрэх, хоолой өвдөх, халуурахад бид юуны түрүүнд антибиотик шүүрч авдаг. Тодруулан хэлэхэд, эм нь биеийг сульдааж,  хүний биед хэрэгтэй хэвийн бичил биетүүдийг, эд эсийг устгаж байдаг. Ийм үед мөөгөнцрүүд амархан үүсдэг тул антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Өтгөн хаталтаас сэргийл

Өлөн үедээ ус сайн ууж байх нь өтгөн хаталтаас сэргийлэх хамгийн эхний ба энгийн арга юм. Бие организмд ус дутагдсанаас болж холцруу, үрчлээ амархан үүсдэг байна. Тэр ч бүү хэл, тослог арьс ч холцруутдаг. Эрт хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд жирийн цэвэр усыг зохих хэмжээгээр хэрэглээрэй. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах хоол, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй.

error: Content is protected !!