Бугуйндаа үсний боолтоо зүүх нь таны эрүүл мэндэд муу нөлөөтэй гэж сонссон байх, гэвч та үүнд тэр болгон анхаарлаа хандуулаагүй байж магадгүй юм. Энэ нь зүгээр л эмч нарын зөвлөсөн аймшигтай түүх биш бөгөөд бодит байдал дээр эдгээр үгсийг нухацтай авч үзэх ёстой.
1. Энэ нь цусны эргэлтэд асуудал үүсгэж болзошгүй

Бугуйндаа резинэн тууз зүүхэд цусны судсыг хавчдаг. Энэ нь бие махбод дахь цусны хэвийн хөдөлгөөнд саад болдог. Үүний үр дүнд удаан үргэлжилсэн хуруугаар өвдөх шинж тэмдэг илэрч бугүйн сувгийн хам шинж /carpal tunnel syndrome/ үүсч болно.
2. Энэ нь амь насанд аюул учруулж болзошгүй

АНУ-аас ирсэн Одри Копп бугуйндаа үсний боолт зүүвэл юу болж болохыг бидэнд харуулав. Түүний бугуйнд овойлт үүссэн байна. Эмч нар түүнд антибиотик эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн боловч тус болсонгүй. Иймд мэс засал хийлгэхээр болжээ.
Бугуйндаа үсний боолтоо удаан зүүвэл үрэлт, шахалтаас болж арьсыг гэмтээдэг байна. Уян харимхайнаас үүссэн бактериуд энэ шарханд орж халдвар авах боломжийг бүрдүүлдэг.
3. Энэ нь таны гадаад төрхийг доройтуулж болзошгүй

Бугуйнд үсний уяа боолт нь загварлаг биш юм. Таны дүр төрхөд илүү тохирох гоёмсог бугуйвч эсвэл цагийг сонгох нь дээр.
Шагнал: Үсний боолт хадгалах практик арга

Ихэвчлэн эмэгтэйчүүд бугуйндаа үсний тууз зүүдэг. Үүний оронд зүгээр л carabiner ашиглах хэрэгтэй. Жижиг хэмжээтэй тул цүнхэндээ авч явах боломжтой.
Та бугуйнд үсний боолт зүүж байна уу? Та өөрийн туршлага дээр үндэслэн ямар давуу болон сул талыг дурдаж болох вэ?
Эх сурвалж: Brightside