₮ 0

No products in the cart.

Эрүүл байхын тулд хэвшүүлэх хэрэгтэй ТАВАН гол зүйл

Эрүүл байх гэхээр та хавдраас сэргийлэх, дархлаажуулах, гараа угаах гэх мэт олон арга замын талаар бодож болно. Мөн эрүүл дадал зуршлыг дагаж, хэвшүүлэх нь чухал. Сүүлийн үед дэлхий даяар ард иргэдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаарах болсон. Тиймээс өөрөөс тань шалтгаалах зүйлсүүд мэдээж бий.

Зөв хооллох

Тогтмол цагт бага багаар ид. Энэ нь зөв хооллолтын үндсэн зарчим юм. Хоногийн хоолны илч бие махбодийн энерги зарцуулалтыг хангах ёстой. Хоногт уураг 60-75 гр, өөх тос 80-100 гр, нүүрс ус 350-450 гр байвал зохимжтой. Нийт хоолны 30 хувийг өглөө, 45 хувийг өдөр, 25 хувийг орой идвэж байгаарай.

Хөдөлгөөнтэй байх

1973 онд Чикагогийн их сургуулийн эрдэмтэд хөгширөлтийн гол шалтгаан нь эс хоорондын зайд аажмаар тунаж үлдсэн шаар болохыг тогтоосон байна. Ямар ч насны хүн биеэ чийрэгжүүлэх, хөдөлмөрийн чадвараа дээшлүүлэх, эд эрхтэнээ хөдөлгөөнд оруулах дасгалууд хийж байх ёстой. Харин огцом бус аажмаар хийж сурах хэрэгтэй байдаг.

Муу зуршил

Муу зуршилаас хүч сулрал, өвчин шаналан эхэлдэг. Муу зуршил энергийг хорогдуулж, организмыг доройтуулдаг. Тиймээс хорт зуршлаас салах хэрэгтэй.

Ус уух

Бид өдөр тутам хангалттай хэмжээний усыг уудаггүй. Ямар нэг амттай зүйл эсвэл давстай зүйл идмээр санагдах үед ус ууж байгаарай. Тархины эд эсүүдийн 80% нь уснаас бүрддэг ажээ. Ус нь зөөлөвч адил ажиллаж тархины эсүүдийг механик нөлөөнөөс хамгаалдаг, мөн бодисын солилцоог дэмждэг.

Уураа барьж сурах

Уурлаж буй хүн хөмсгөө зангидаж, шүд зууж, биеийн булчингууд чангарч нүүр нь улайдаг. Ингэж уурлаж бухимдсан хүн хэвийн байдалдаа ороход урт хугацаа зарцуулагдана. Уурлаж буй хүний зүрхний цохилт хурдсаж, стрессийн даавар нэмэгдэж, цусны даралт ихэсдэг. Хэрвээ уур чинь хүрээд байвал 10 хүртэл тоол. Тоолох бүртээ гүн амьсгаа аваарай. Энэ нь тухайн уур хүргэж буй эд зүйлс болон хүнээс сатаарахад хэрэг болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...