₮ 0

No products in the cart.

Д.Солонго: Хүзүү, толгойн дасгал хийдэггүйгээс тархины цусан хангамж хямардаг

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт “Спектрмед” эмнэлгийн их эмч, анагаах ухааны магистр ОХУ-ын АУ-ны доктрант, Монгол улсын ахлах зэргийн их эмч Д.Солонго Тархины судасны нарийсал түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвөлгөө өглөө.

-Тархины судас нарийсал гэж юу вэ?

-Тархины судасны нарийсал  бол бие организмын судас бүхэлдээ нарийсч цусны судасны диаметр нь хэмжээгээрээ багасана гэсэн үг. Энэ нь тархи руу цусаар дамжиж очих хүчилтөрөгч тэжээлийн хэмжээ багасна.Багасхаар тухайн хүнд илрэх шинж тэмдэг нь тархины цусан хангамжийн хямрал, тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвараа алдах, харвалт саа, саажилт үүсэхээс гадна тархины харвалтын шинж тэмдэг янз бүрээр илэрч болно.

Архаг тархины цусны эргэлтийн хямрал яваад байхын бол зөнөгрөл тэнэгрэл альцхаймр өвчтэй болно. Цаашилбал гэнэт тархинд цус харвалт өгөхөд амь нас эрсдэж болно. Зүрх судасны эмгэгтэйгээ давхар хавсарч явагддаг. Нарийсал амьдралын чухал эрхтэн болох тархи зүрх, бөөрөнд хамгийн түрүүнд  илэрдэг. Манай Монголчуудын дунд сүүлийн үед тархины судасны эмгэг их байгаа.

-Ямар шалтгааны улмаас тархины судас нарийсдаг вэ?

-Эрүүл зөв амьдралын хэв маяг байхгүй, жингийн илүүдэл бол судасны үзүүлэлттэй шууд хамраалтай. Жингийн илүүдэлтэй хүний судсыг нь үзэж байхад судасны ханан  дээр нэлээн товруу үүсчихсэн зузаарсан байдаг. Мөн архи тамхины хэрэглээ нөлөөлнө.

Монголчууд орой 19 цагаас хойш дандаа хоол иддэг. Өдөрт 3-4 цагийн зайтай 5 удаа хоол идэх ёстой байдаг. Зуны улиралд бүгдээрээ хорхог, боодог, хуушуур, цуйван иддэг. Наадмын хуушуур гэдэг бол зүгээр зах зээлийн хэллэг. Хуушуур хийдэг хүмүүсийг санхүүжүүлэх гээд эрүүл мэндээ доройтуулаад байна. Хамгийн хямдхан эрүүл мэндэд хортой транс тосонд хуушуураа шардаг. Гэртээ бид нар тийм муу тосонд хуушуураа шарж идэхгүй шүү дээ. Амралт аялал зугаалганд явлаа цөс, нойр булчирхай, элэгний өөхлөлт, сахартай хүмүүс өвчнөө сэдрээгээд ирдэг. Энэний цаана тархинд цус харвах эрсдэл бий болдог. Монголчууддаа захихад эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлмээр байна. Жингийн илүүдлээ  зохицуулаач ээ гэж анхааруулж хэлмээр байна. Жингээ барь гээд өвс идэж, ус уу гэсэн үг биш хүн болгон өдөрт 20-30 минут дасгал хийж байх ёстой.

Хоногийн  24 цаг хэнд ч байгаа. Орой 20-21 цагийн үед телевиз үзэж байхдаа хөнгөн дасгалууд хийж бай. Хүзүү толгойны дасгал хийдэггүйгээс болоод тархины цусан хангамж хямрах, хоёр гол судасны гүрээний ерөнхий артер салаалаад, гадна дотно артераас салаалдаг тэр хэсэгтээ дасгал хийдэггүй хүмүүс толгой дарааллаад дандаа зузааралтай болсон байдаг. (Жишээлбэл-Голоор бол гол бохирдоод голын дунд салаалдаг дээрээ  хогонд дарагдаад чиглэлээ өөрчлөх дээрээ тулсан). Цус бол чиглэлээ өөрчлөх боломжгүй учраас бөглөрөл үүсэх аюултай байдаг. Тийм болохоор дасгал хөдөлгөөн хийж байгаач ээ гэж уриалмаар байна.

Ус уумаар байна. Судасны бичлэг хийж байхад цус өтгөн байдаг. Та цусаа шингэлээрэй гэхэд аспирин81 ууж  цусаа шингэлэхийн байна гэж ойлгоод байдаг.

Аспирин81 уухаасаа наана өдөрт усаа ууж цусаа шингэн байдалт барьж байх ёстой. Усыг өдөрт 2 л ууж байх ёстой. Биеийн жингийн кг тутамд 40 мл ус ууж байх. Нойр сайтай байх ёстой. Оройны 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл заавал унтах ёстой. Бие организм заавал амарч байж бүх бие организм төв мэдрэлийн систем сонгодог утгаараа маргааш нь эрүүл ажилладаг. Хүмүүсээс хэдэн цагт унтдаг уу гэж асуухад шөнийн 01 цагт унтдаг гэж хариулдаг. 22 цагаас шөнийн 02 цаг хүртэл хүний биед биологийн нөхөн төлжилт явагдаж байдаг. Хүүхдүүд бол өсч, хөгширч яваа бие организм нөхөн сэлбэлтээ авч байдаг. Нойр дутуу дасгал хийдэггүй хүнд байгалиасаа ялгарч байдаг аз жаргалын гормон ялгардаггүй. Тэр хүн өөрөө хүссэн ч хүсээгүй ч гуниг гутралын байдалд ордог. Энэ бүхнээс нэтгэн дүгнэхээр амьдралын чанараа сайжруул, аз жаргалын гормоноо ялгаруулъя, аль болох юмны эерэг талыг хар. Эрүүл мэнд гэдэг бол нийгмийн үүрэг хариуцлага юм. Тийм болохоор би заавал эмчилгээнийхээ хажуугаар амьдралын зөв хэвшлийг хэлж зааж өгдөг.

-Иргэдийн дунд малгай өмсөхгүй явахаар судас нарийсдаг гэж яридаг энэ талаар мэдээлэл өгөөч?

-Толгой нүцгэн явахаар хүзүү онгорхой явдаг. Гүрээний ерөнхий артер гээд байдаг энэний цүлхгэр бүлбүс гээд яг цүлхэн хэсэг дээр мэдрэлийн даралтыг хэмждэг барорецевтерүүд гэж байдаг. Энэ цочронгуутаа автоматаар тархины судасыг агшаадаг.Тэгээд толгой өвддөг. Толгой нүцгэн явахаар толгойнд шууд салхи нөлөөлж байгаа биш. Хүзүү онгорхой явахаар бие организм цочроод өөрийгөө хамгаалахын тулд шууд автоматаар барорецевтрүүд нь судасаа агшаадаг. Тэгээд дараа нь судасны шалтгаантай, салхи хүйтний  толгой өвддөг болдог. Тийм учраас ээжүүддээ захимаар байна. Хүүхдүүдээ хэнхдэг цээж толгой нүцгэн битий явуулаачээ гэж хэлмээр байнаа.

Г.Бадамханд

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...