Ямар нэг өвчин зовиургүй атлаа амнаас эвгүй, өмхий үнэр гарахыг анагаах ухаанд халитоз гэдэг. Буффалогийн их сургуулийн эрдэмтэд нь үүний шалтгааныг нь олж тогтоосон тухайгаа Америкийн стоматологийн холбооны хурал дээр мэдэгджээ.
Мэргэжилтнүүд нь судалгаандаа халитозтой 21 хүн, халитозгүй 36 хүнийг хамруулан амны хөндий -г нь судалжээ. Ингэхэд Халитозтой бүх хүмүүсийн хэлнээс авсан хусамнаас Solobacterium moorei гэдэг нэгэн төрлийн бактер илэрчээ. Мөн халитозгүй боловч буйлны үрэвсэл -тэй дөрвөн хүний хэлэн дээрээс Solobacterium moorei бактер илэрсэн байна. Хэлний гадаргуй дээрх амьдардаг Solobacterium moorei бактер нь өмхий үнэртэй нэгдэл, тосоллог хүчил ялгаруулдгийн уршгаар ийнхүү амнаас эвгүй үнэр гардаг юм байна. Амнаас эвгүй үнэр гарахын 80-90 % нь Solobacterium moorei төрлийн бактери гол буруутан нь байдаг бөгөөд үлдсэн цөөн хувьд нь уушиг, хамрын хөндийн эмгэгүүдтэй холбоотой байдаг ажээ.

Амнаас эвгүй үнэр гарахад мөн дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг:
- Хүхрээр баялаг хоол идэх
- Тамхи, архины хэрэглээ
- Буйлны үрэвсэл
- Стресс, сэтгэлийн зовуурь
- Амны хөндийн халдвар
- Шүд цоорох
Амны таагүй үнэр нь чихрийн шижин, бөөр болон элэгний үйл ажиллагааны эмгэг өвчтэй хүмүүст өвчний шинж тэмдэг байдлаар илэрч болно. Амны эвгүй үнэрт ам хуурайших өвчин болон тамхи таталт зэрэг нь бүүр их сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн амны эвгүй үнэр гарахад стресс, хоол сойх, гормоны өөрчлөлт, хурхиралт зэрэг нөлөөлдөг байна. Харин хэлний уг хэсгээс эвгүй үнэр гарч байгаа нь мэдэгдэж байвал энэ нь хамрын угийн эмгэгтэй холбоотой байж болно. Амнаас эвгүй үнэр гардгийг болиулахын тулд хэлний гадаргуйг өдөрт хоёр удаа тусгай сойзоор цэвэрлэж, бактерийн эсрэг үйлчилгээтэй оо хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ арга нь тун сайн үр дүнтэй байгааг туршилтаар нотолсон байна.