Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна.
Нүдээ хамгаалах:

Тогтмол хараагаа шалгуулж байх. Хэрвээ таны холын хараа -4–с илүү муу бол жил бүр нүдний эмчдээ нүдээ үзүүлж байгаарай.
Архаг өвчтэй болохоос сэргийлэх. Жишээ нь:чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж байх. /Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг/
Хэт яраан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас
Харааны чадвараа сайжруулах 5 арга:

Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
Найзуудтайгаа тоо юмуу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Барьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх
Эх сурвалж: УХТЭ