LOADING

Type to search

Зөвлөгөө

Богино долгионы зуухыг цэвэрлэх арга

Share

Хоолны аяга тавгаа өдөрт хэдэн удаа угаадаг хэрнээ богино долгионы зуухаа бараг л мартаж орхидог.

 Гэтэл хоол хийх, халаах явцад дотор нь үлдсэн тос, хоолны үлдэгдэл ямар их нян цуглуулдгийг чи мэдэх үү? Үүнээс сэргийлэхийн тулд хэрхэн цэвэрлэх талаар хэд хэдэн аргыг санал болгоё. Сураад авахад илүүдэхгүй биз ээ.

Цуу

Өөх тос, хатсан хоолны үлдэгдлийг цэвэрлэхийн тулд шилэн аягатай усанд хэдэн дусал цуу хийгээд богино долгионы зуухандаа 2 минут орчим халаа. Унтраагаад залгуураас нь салгасны дараа арчвал хялбар цэвэрлэгдэнэ.

Нимбэг

Хэрвээ цуу байхгүй бол нимбэгийг дээрх аргаар хэрэглэж болно. Нимбэг нь богино долгионы зуухыг цэвэрхэн болгохоос гадна таатай үнэрийг бий болгоно.

Жүржийн хальс

Жүржийн хальсыг цуглуулаад тавган дээр тавьж бага зэрэг ус хийгээд богино долгионы зуухандаа хийгээд халаачих. Үүний дараа сайтар арчиж өгөөрэй.

Хаалгыг нь цэвэрлэхдээ

Зориулалтын шил толь арчигчаар цэвэрлэж болно. Хэрвээ байхгүй бол архи болон цууг тэнцүү хэмжээтэйгээр холино. Хольсон шингэн дээрээ яг адилхан хэмжээтэй цэвэр ус хийгээд шилийг нь ариутгаж арчаарай.

Зориулалтын бүтээгдэхүүн

Богино долгионы зуухыг бохирдуулахгүй байхын тулд зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэж сур. Халаах зориулалттай таглаатай сав, богино долгионы зууханд зориулагдсан гал тогооны уут зэргийг аваад хоолоо халаах бүртээ ашиглаад байвал дотор хэсэг бохирдох нь бага бөгөөд ойр ойрхон цэвэрлээд байхгүй болно.

error: Content is protected !!