₮ 0

No products in the cart.

Хумсны хэлбэрээр нь хүний зан чанарыг тодорхойлж болно

Хүний зан ааш, ерөнхий төлөвийн талаар гүн гүнзгий биш ч тун оновчтой дүгнэх олон арга байдаг. Сэтгэл судлаачид нэгэн сонирхолтой зүй тогтлыг нээжээ. Хүний царайны төрхтэй адил хумсны хэлбэрээр тухайн хүний зан чанарыг тодорхойлж болох гэнэ. Энэ удаад бид та бүхэнд хумсны хэлбэрээр тухайн хүний зан аашийг тодорхойлох сонирхолтой аргыг танилцуулж байна. 

  • Дөрвөлжиндүү урт хумстай хумстай бол онцгой эрч хүчтэй, аливаад бодитой ханддаг нэгэн байх гэнэ. Сэтгэлийн ийм их эрчийг иог болон амьсгалын дасгалаар сааруулж, тайвшруулж байх хэрэгтэй.  Хэдий та түрэмгий зантай ч ихэнхи хүмүүст таны шулуун шударга, нээлттэй зан араншин таалагддаг. Мөн та юу үнэн бас худал болохыг өөрөө маш сайн ялгаж, салгаж мэддэг.
  • Дөрвөн өнцөг бүхий дөрвөлжин хумс нь дэг журамд дуртай, биеэ барьж чаддаг, тэвчээртэй, сахилга баттайн илрэл. Булчингаа суллаж, тархиа амраах зорилгоор хөл болон толгойн иллэг хийлгэж байхыг зөвлөе.  Мөн та маш зоригтой нэгэн. Төрөлхийн удирдагч.
  • Зууван хумс нь зураач хүмүүст элбэг тохиолддог. Амьсгалын замын эрхтэндээ илүү анхаарах хэрэгтэй. Гимнастик, биеийн тамирын дасгалын тусламжтайгаар сул бие махбодио чангаруулж болно. Та маш шудрага, үнэнч хүн. Та төрөлхийн бусадтай маш эелдэг харьцах чадвартай ба шаардлагатай үед өөрийн зүгээс бусдад хатуу шаардлага тавьж чаддаг.
  • Хурц шөвгөр хумстай бол ямар ч асуудлаас өөрийгөө тун эвтэйхэн авч гарч чаддаг, бусадтай эв зүйгээ гайхалтай олдог. Гэхдээ хаяадаа маш цухалдуу ууртай болдог. Эрүүл мэндэд халтай энэ сөрөг зан чанараас ангижрахын тулд сэтгэл зүйн арга тус болно. Та маш их дотоод хүсэл эрмэлзэл ихтэй, шаргуу хөдөлмөрлөдөг. Өөрийн зорилго мөрөөдлийг биелүүлэхээс нааш санаа тань амардаггүй.
  • Бөөрөнхий хэлбэрийн хумстай бол үнэхээр дундрашгүй өөдрөг хүн. Та үргэлж аз жаргал, инээд хөөр цалгисан, бусдад эерэг энерги түгээгч. Мөн та ямар нэг зүйлийг тун содон, бусдаас өөр арга барилаар хийх дуртай. Олонхийг дагаж шийдвэр гаргаддаггүй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...