Илүүдэл жингээсээ салмаар байдаг. Гэтэл сайхан хоолнууд чамайг анхны харцаар дурлуулаад байдаг. Хорвоо дээр хоолоо тэвчихээс өөр хэцүү зүйл байхгүй юм шиг санагдаж байна уу?
Та нартаа хоолны дуршил амархан бууруулах хэвшлүүдийг зөвлөж байна.
1. Хоол идэхийн өмнө аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шүүс уу.
2. Том биш жижгэвтэр тавганд хооллоорой. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана.
3. Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэх хэрэггүй.
4. Хоолоо удаан зажилж ид.
5. Супермаркетад зориуд цатгалан очиж бай.
6. Хэрвээ үдийн хоол хүртэл тэвчихгүй бол самар ид.
7. Үдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ.
8. Хэрвээ хоол идмээр санагдаад байвал шүдээ угаачих. Энэ нь хоол идэх дуршлыг багасгадаг.
9. Өдөр бүр алим идэж, тараг ууж бай.
10. Бүр тэвчихгүй байвал оройхон инжир, чавга ид. Мөн аяга сүү ууж болно.
11. Нэг өдөр идэх ёстой хоолныхоо 80хувийг өглөө, өдрийн хоолондоо ид.
12. Бариу өмд, даашинз сонгон өмс.
13. Хамгийн гол нь та ямар ч хоолны дэглэм барьсан бай хангалттай уураг, тос, нүүрс ус, аминдэмээр хангагдсан байх ёстойг мартуузай.