1. Чиний санаа зовсон ихэнх зүйл биелдэггүй л биз дээ?
Чиний айж байсан зүйлийн хэд нь бодит амьдрал дээр биелж байсан бэ? Хариулт нь цөөхөн л байх болов уу. Биелсэн хэд нь хүртэл төсөөлж байсан шиг аймшигтай нөхцөл байдалд хүрэлгүйгээр өнгөрч байсан. Санаа зоволт бол зүгээр л бидний сэтгэл дотроо бий болгодог “мангас” юм. Дараагийн удаад ямар нэг зүйлд санаа зовж эхлэх бүртээ “Энэ үнэхээр биелэх магадлал маш өндөртэй зүйл үү?” гэж өөрөөсөө асуугаарай. Хэдхэн минут бодол дээрээ төвлөрч, ухаан санааг чинь төөрүүлэх гээд байгаа санаа зоволтыг арилтал нь сууж байгаарай.
2. Хэн нэгний бодлыг таах гэж бүү оролд
Ийм оролдлого хэзээд бүтэлгүйтдэг. Өөрийгөө тайвшруулах гэсэн биш, харин ч бүр ихээр сэтгэл зовоох нь элбэг. Тиймээс санаагаа амрааж, эргэлзээгээ арилгахын тулд хурдхан шиг асуу. Тэгвэл харилцаа чинь ч илүү нээлттэй, аз жаргалтай болох болно.
3. Хүмүүс чиний талаар боддоггүй
Тэд ч бас бусад хүмүүс өөрсдийнх нь талаар юу гэж бодож байгаад анхаарал хандуулаад, чамайг олж харах сөхөөгүй яваа. Эсвэл тэд хүүхэд, амьтан, хайртай хүн, сургууль соёл, ажил төрлөө л бодож байгаа. Тиймээс хэлсэн үг, хийсэн үйлдлийг чинь юу гэж бодогдсон бол гэж битгий бод.
4. Хэн нэгэнд хэл
Энэ бол маш амархан боловч маш үр дүнтэй арга юм. Хэдэн цагийн турш толгойноос гарахгүй байгаа санаа зоволтынхоо тухай ойр дотны, чамайг ойлгодог хүндээ ярь. Ярих үедээ чи яг үнэндээ ямар жижигхэн зүйл байсныг олж харах болно. Эсвэл санаа зовж байхдаа хүрээгүй бодит гаргалгаанд хүрнэ. Тэр хүн заавал чамд мундаг зөвлөгөө өгөх албагүй. Чиний ойр хавьд тийм хүн байхгүй бол цаасан дээр буулгаарай. Толгойноосоо гаргаж хаях нь л хамгийн чухал.
5. Одоо цагт орш
Өнгөрснөө мартах гэж хэт их хичээвэл, санаа зоволт нь ирээдүй цаг руу шилжчихдэг. Тиймээс одоо цагтаа л өөрийгөө байлгах гэж хичээх нь хамгийн амар тайван. Яг энэ цаг мөчид хийж байгаа зүйлээ арай илүү удаанаар хий. Удаан зажил, удаан ярь, удаан алх. Тэгвэл хоолныхоо амтыг, эсрэг хүнийхээ яриаг, эргэн тойрноо ажиглах сэхээ авна. Ямар нэг зүйлд санаа зовох гээд ирвэл “Боль!” гэж дотроо чангаар хэлээд буцаад энэ цаг мөчдөө эргэн ирж бай. Яг энэ үед урт амьсгаа авч гаргах нь үр дүнтэй.