₮ 0

No products in the cart.

Арьс хуурайшаад будаг шингэхгүй бол өргөст хэмхээр маск тавиарай

1. Өргөст хэмхний найрлагад хүний өдөр тутам авах ёстой бүх амин дэмүүд багтдаг. С болон В – ийн төрлийн амин дэмүүд, фолийн хүчил, кальци, кали, магни, цайр гэх мэт.

2. Үдээс хойш болохоор л ядраад байна уу? Кофегоо түр орхиод, нэг өргөст хэмх идчих. Өргөст хэмхэнд агуулагдах В витамин болон нүүрс ус сэргэг байхад чинь тусална.

3. Ядарсан үедээ халуун устай ваннанд хэвтэх сайхан шүү. Харин гарч ирээд нүүр, биеэ тольдон харах гэтэл уур тогтчихсон байдаг. Үүнийг зүссэн өргөст хэмхээр шийдэж болно. Зүссэн өргөст хэмхээр толио арччихвал дараагийн удаа ч ус тогтохоо болино.

4. Жижиг хорхойнууд цэцгийн саваар чинь нэг цуглаад байна уу? Тэгвэл өргөст хэмх зүсээд цэцгийн саваа тойруулаад тавьчихвал дахин хорхой цуглахгүй. 5. Язарсан арьсаа зүссэн өргөст хэмхээр үрээрэй. Нүүрний үрчлээнд бас энэ аргыг ашиглаж болно. Гэхдээ биеийн арьснаас арай зөөлөн дарж үрээрэй.

6. Шарталт ангижрахад ч өргөст хэмх хэрэгтэй. Унтахын өмнө өргөст хэмх идчихвэл өглөө толгой өвдөхгүй, сэргэг байдаг. Энэ нь согтууруулах ундааны нөлөөг багасгаж, биед хангалттай шингэнийг бий болгож, шартахаас хамгаалж байна гэсэн үг.

7. Хооллох боломжгүй үед урьдчилаад зүсч бэлдсэн өргөст хэмх идээрэй. Энэ нь өлсгөх мэдрэмжийг мартуулж, их идэхээс сэргийлнэ.

8. Өглөө гэрээсээ гарах гээд яарч байхад гутал өнгөлөгч байхгүйг анзаарсан бол сандрах хэрэггүй. Зүсэм өргөст хэмхээр гутлаа арччихвал гутал өнгөлөгчөөс ч дутахааргүй гялалзуулж, гутлан дээр ус тогтоодоггүй давуу талтай.

9. Ядарч, стресстэж байгаа ч спа орох боломжгүй, цаг завгүй байх үе элбэг. Ийм үед буцалж буй усан дээрээ нэг бүтэн өргөст хэмхийг нимгэн зүсээд хийнэ. Уснаас гарч буй өргөст хэмхтэй ууранд өөрийгөө утаж хэсэг сууна. Хүүхэд төрүүлээд удаагүй, хичээл сургуулиас болж стрессдсэн хүмүүст энэ арга их тустай байдаг. Харин өргөст хэмхтэй ууранд суухын өмнө нүүрээ бүрэн цэвэрлэж, шүршүүрт орсон байх хэрэгтэй шүү.

10. Халуун ногоотой, хурц үнэртэй хоол идсэний дараа бохь, чихэр байхгүй тохиолдолд хэдэн зүсэм өргөст хэмх тагнайндаа наагаад 30 секунд хүлээж байгаад авчих. Энэ нь амнаас эвгүй үнэр үнэртэхээс сэргийлж, амны хөндий дэх нянг устгаж өгнө.

11. Арьс хуурайшаад будаг шингэхгүй, нүдний доогуур хөхрөөд байвал унтахын өмнө уртаар нь нимгэн зүссэн өргөст хэмхээр нүүрэндээ маск тавиарай.Өргөст хэмхийн маск нь арьсанд чийгшил өгч, өнгийг сэргээдэг юм шүү.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...