₮ 0

No products in the cart.

Биеэ эрүүл байлгах өдөр бүр хийх хялбархан 7 дадал

Үсээ самнах:

Back view of beautiful young woman in white undershirt combing her hair and smiling while looking into the mirror in bathroom

Үсээ самнах нь толгойн хэсгийн мэдрэлийг сэргээж, мэдрэлийн чадавхийг зохицуулж, шүүрлийн ажиллагааг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулна. Үсээ үргэлж самнавал царай зүс өнгөлөг болж, цог жавхаатай харагдах үндэс юм. Мөн нойр хулжих, толгой эргэх, зүрх цохих, саа өвчин удамших болон залуу насанд үс цайх зэргээс сэргийлдэг байна. Өдөрт 3-5 удаа  3-5 минут үсээ самнаж, орой унтахаасаа өмнө нэг удаа самнавал эрүүл мэндэд тустай.

Суниах:

Суниахад биеийн ихэнх булчин агшиж цусаар дамжин зүрхний цусан хангамж сайжирч, цусны хэмжээ ихээхэн нэмэгдэж, цусны эргэлт сайжирдаг байна. Байнга суниагаад байвал биеийн булчин агшин, сунан булчингийн цусны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ булчингийн бодисын солилцоог сайжруулдаг байна. Энэ нь ядаргааг арилгах, биеийг тайваршуулж, оюун санааг тааламжтай болгодог байна.

Хөлийнхөө тавхайг тасралтгүй хөдөлгөх:

Ердийн ажил амьдрал, тэр дундаа удаан хугацаагаар суусны дараа бие мөчүүд шархирч өвдөх байдал зөндөөн байдаг. Их ядарсан үед хөлийн тавхайг тасралтгүй хөдөлгөх нь биеийн эрүүл мэндэд тустай сайн арга болно. Хүн хөлийн тавхайгаа тасралтгүй хөдөлгөх үед хоёр хянганы хэсгийн булчин агшин чангарч, биеийн мөчүүдийн цусны буцах урсгал сайжирч, цусны эргэлт хурдсан биеийн мөчүүдийн шархирч өвдөхийг намдаадаг. Хийх арга: Хоёр хөлөө газар тавиад хөлийн тавхайгаа тасралтгүй 2-3 секунд хөдөлгөнө. Энэ хөдөлгөөнөө олон дахин давтаж хийнэ.

Гүн амьсгаа авах:

Гүн амьсгаа авах нь уушгины бохир амьсгалыг гадагшуулахад тусалж, уушгины ажиллагаа болон цусанд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг.

Шүдээ хавирах:

Өдөр болгон холлохын өмнө биеэ сул тавьж, уруулаа зөөлөн жимийж, дараа нь дээд доод шүдээ хэмнэлийн дагуу зөөлөн хавирч байхыг баримтлах хэрэгтэй. Хийх болгондоо 4-8 удаа хавирч байвал шүд бат бөх болж, шүдний өвчнөөсурьдчилан сэргийлж болдог.

Нүдээ эргэлдүүлэх:

Нүдээ зүүнээс баруун тийш 14 удаа эргэлдүүлж, дахин баруунаас зүүн тийш 14 удаа эргэлдүүлснйи дараа нүдээ анин хэсэг хугацаа өнгөрснйи дараа нээнэ. Энэхүү аргыг олон жил баримталбал нүдний эргэлт сайжирч, нүдний дотор гадна үүл буухаас сэргийлж, хол ойрын харааг хэвийн байлгана.

Хөлийн улны массаж:

Орой болгон хөлөө угаасны дараа орондоо орохоос өмнө 20 минут хөлийн улны массаж хийх нь биеийн эрүүл мэндэд тустай. Учир нь хөлийн улнаас биеийн бүхий л эрхтэнд нэвтэрч байгаа цусны судас нь бие махбодыг сайжруулдаг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...