Урт цагаар шөнөжин ажилласны дараа ядарч туйлдаж, нүдний зовхи унжиж, нүдний ухархай хөхрөх, нүд бүрэлзэх зэрэг шилж тэмдэг илэрнэ. Гэвч бид сайн аргуудыг хэрэглэж чадваас, таны арьс булчин амарч, харц тань гэрэлтэх юм.
Илэх арга: Хоёр алгаа хавсарган халтлаа нухлаад хоёр нүдээ хөнгөн дарваас намдах үр нөлөө гарна. Чамархай болон зовхио хөнгөн илэх нь нүдний хэсгийн арьс булчин таатай болж чадна. Зохих хэмжээний тос нүднийхээ эргэн тойронд түрхэж, тосыг шингэтэл хөнгөн илж нухална. Хоёр алгаараа нүдний дээд талаас зовхийг дамжин чамархай хүртэл илнэ. Доод талынхыг мөн адил аргаар арван удаа илнэ.
Анхаарууштай зүйл: Чамархай болон нүдний дээд талаа илэхдээ зөөлөн илэхийг анхаарах хэрэгтэй, дэндүү хүчилж болохгүй. Нүднийхээ эргэн тойронд үргэлж зовхины жин, маск нааж, эргэн тойрны арьс булчинг нь үргэлж усаар хангаж байх хэрэгтэй. Дэндүү тосорхог тос хэрэглэсний хэрэггүй. Дэндүү тосорхог тос нь амархан өөхөн мөхлөг бүрэлдүүлэх болно.