₮ 0

No products in the cart.

Үйлийн үр буюу анчин Вугийн домог

Бурхан багшийн сургамжит түүхүүд цувралаас:

Уул толгод хэдий сүрлэг хийгээд байгалийн төрх үзэсгэлэн төгөлдөр байсан ч Ву Танг тэрхүү байгалийн сайхныг огтхон ч тоодоггүй байлаа. Ву Танг хүүгийнхээ хамт ууланд ан хийж ихэнх цагийг өнгөрөөдөг байжээ. Тэрээр нум сумаар машид мэргэн харвадаг бөгөөд  хэзээ ч алдаж байсангүй. Түүнд байгаа онилох ч хэрэг гардаггүй ердөө л байгаа сонгон харвахад л хангалттай аж.

Ямар ч амьтан түүний сумнаас бултаж чадахаар хурдан шалмаг байсангүй. Байгаль дахь хамгийн өхөөрдөм амьтан магадгүй янзага байх хэдий ч Ву Танг тэнд байгалийн сайхныг бишрэхээр ирээгүй билээ.

Тэрээр янзагыг хармагцаа сумаа саадагнаасаа сугалан авч түүн рүү харваж, янзага зогсож байсан байрандаа үхлүүт хэвтэх аж. Түүний хөрч амжаагүй цогцосноос хэдхэн алхамын зайд эх нь зогсож байхыг Ву Танг анзаарав. Зогсож байсан газраасаа түүнийг харвахад бэрх байсан тул Ву Танг жаахан хүлээлээ. Янзагаа алдсандаа эх нь ихэд гуниглан янзаганыхаа шархыг долоон байхдаа хамаг анхаарал болгоомжоо мартсан нь илт. Үүнийг анзаарсан Ву түргэхэн гэгч нь түүнийг тэр дор нь харваж орхив.

Энэ нь Ву хангалтгүй байсан бололтой ойр хавьд илүү олон буга байх нь гарцаагүй гэж тэрээр боджээ. Учир нь тэр өвсөн дунд шаржигнах чимээ гарахыг сонссон ажээ. “Тэнд дор хаяж нэг бүр магадгүй хоёр буга байгаа байх, хоёр буганаас гурав нь дээр шүү дээ” хэмээн бодов. Тэгээд тэр чимээ гарсан зүг рүү харваж орхижээ. Ву Танг дахин нэг амьгүй болсон бие газар унах чимээг сонсоод өөрөөрөө машид бахархаж байлаа. Ёолох дуу сонссон нь түүний бахархал цөхрөл болон хувирав. Буга тэгж ёолдоггүй шүү дээ! Тэр бол хүний хоолой байсан!

Ву тэр зүг яаран очиход гурав дах сум нь буга бус харин түүнтэй ан хийхээр ирсэн төрсөн хүүгээ харван хөнөөснөө харжээ.

Ву цочролд орж хаа нэгтэйгээс түүнд “Ву Танг! Өөрийн үрээ үхсэн байхыг харах ямар байдгийг одоо чи мэдэв үү? Амьтад ч чамтай адил үр төлөө хайрладаг юм. Чи тэр янзагын эхэд хэр их цөхрөл гуниг авчирснаа ойлгов уу!” гэж хэлэх шиг санагдав.

Ву байрандаа хөшин зогсох бөгөөд хажуу талаас нь сонстох чимээ анзаарах сөхөл түүнд байсангүй. Тэрхэн зуур түүний бутан дундаас сонссон нөгөөх чимээ нь бугынх бус харин бар байсныг мэдсэн ч хэтэрхий ойртсон байлаа.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...