₮ 0

No products in the cart.

Солгой хүмүүс гутарч, ганцаардах нь амархан байдаг гэжээ

Америкийн ойрын үеийн нэгэн төрлийн судалгаанаас харахад гутруу, бусдаас тусгаарлагдсан, ганцаардах, гуниглах, гансрах зэрэг сэтгэцийн талын асуудалтай солгой хүүхэд бусад хүүхдээс 26 хувиар илүү байдаг гэсэн судалгаа байна. Бүх хүн амын 10 хувийг эзэлж байгаа солгой хүмүүс олны анхаарлыг татах болов.

Учир нь солгой хүмүүс багаасаа орчин тойрныхонтойгоо зохицох талаар маш муу байдгийг сэтгэц судлаачид анзаардаггүй байсан байна. Олон нийтийн тоног төхөөрөмж, дүрэм, багаж хэрэгслийг бүгдийг нь солгой биш хүмүүсийн дадал хэвшилд зохицуулан бүтээсэн байх бөгөөд  цөөн тооны хүмүүс болох солгой хүмүүсийн дадал хэвшлийг бодож үзэлгүй бүтээсэн байдаг. Иймээс тэд багаасаа багаж хэрэгслийг эзэмших арга барил нь бусад хүмүүстэй адил бус байдгаас гадуурхагддаг байна. Үүнээс гадна солгой хүүхдүүдийн  эцэг эх нь албадан зөв гараар нь аливаа зүйлийг хийлгэх гэж шахаж шаардан хүүхдийн сэтгэл санаанд сэв суудаг  байна.

Сэтгэц зүйн судлаач: -Юуны түрүүнд солгой хүүхдийг бусдаас өөр байдаг талаар зөв ойлголттой болох, солгой байдлаасаа болоод хүүхэд өөрийгөө буруутгахаас сэргийлэх хэргтэй.

Хоёрт хүүхдээ солгой гараараа аливаа зүйлийг хийхэд нь зэмлэхгүй байх, мөн албадан зөв гараар хийлгэхгүй, аажим аажмаар зөв гарыг нь хэрэглүүлж, хоёр гараа зэрэг ашиглаж чаддаг болгох хэрэгтэй. Мөн нийгэм дээр солгой хүмүүсийг хүлээн зөвшөөрч солгой хүмүүс хэрэглэхэд тохиромжтой багаж  хэрэгсэл  хийж бүтээх нь тун чухал юм гэжээ.

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...