₮ 0

No products in the cart.

Нүүрээ уураар утвал таны арьсанд дараах 6 үр дүнг авчирна

Агаарын бохирдол дэлхийн олон оронд ихэсч,  мөн нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд тос түрхэх хэрэгтэй болдог. Харин уураар нүүрээ утах нь арьсыг цэвэрлэж, тайвшруулж өгдөг. Мөн үнэгүй гэж хэлсэн билүү? Нүүрийг байнга ууршуулахад арьсанд үзүүлэх давуу талуудыг хуваалцахыг хүслээ.

1. Энэ нь нүх сүвэнд байгаа шороо, нүүр будагдны илүүдэл бүтээгдэхүүнийг арилгаж, цэвэрлэнэ

Нүүрээ утах үед усан уурын дулааны нөлөө нь нүх сүвийг тайвшруулж, тэлэх нөлөө үзүүлдэг. Тэднийг нээхэд түүний дотор хуримтлагдсан шороо, бохирдол гадагшлагдана. Мөн таны арьсыг өнгөлөг болгоно.

2. Таны нүүр батга үүсгэдэг бактери, үхсэн эсийг цэвэрлэнэ

Таны арьс бол таны бие махбодийн хамгийн том эрхтэн. Таны бие махбодийн ихэнх хэсэг нь тогтмол нөхөн сэргэх процесст орж, үхэжсэн бактери таны нүүрэн дээр бий болдог. Нүүрэнд бактери байснаар зохих хүчил төрөгчөөр арьсыг хангадаггүй. Нүүрээ уураар утах үед та бактерийг арилгаж илүү гэрэлтсэн царайтай болно

3. Таны нүүр илүү их хүчилтөрөгч авах болно

Учир нь нүүрээ утахын нэг давуу тал бол цус шингэрч, хүчилтөрөгч их хэмжээгээр нэмэгддэг. Таны нүүрийг утах үед арьс улаавтар өнгөтэй болсон бол баярлаарай. Та нүүрэндээ их хэмжээний хүчилтөрөгч шахсан гэсэн үг.

4. Энэ нь үрчлээг удаашруулна

Үрчлээ бол сая сая эмэгтэйчүүд хойшлуулахыг хүсдэг зүйл гэдгийг бид бүгд мэддэг. Хэрэв та коллаген тэр бүр хэрэглээд байдаггүй бол уураар жигнэх нь маш сайн сонголт байж болох юм. Нүүрээ уураар утах таны цусны эргэлтийг түргэсгэж улмаар коллаген, эластины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, арьсыг уян харимхай болгож, үрчлээг  удаашруулна.

5. Энэ нь байгалийн жамаар чийгшүүлж эхэлнэ

Нүүрээ уураар утах нь таны биеийг арьсыг чийгшүүлэх түвшинг дээшлүүлдэг байгалийн гаралтай тосыг үйлдвэрлэхэд хүргэдэг. Дээрээс нь уураар жигнэх нь таны арьсны нэвчилтийг нэмэгдүүлдэг тул чийглэг байх боломжийг олгодог.

6. Таны арьс арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээх болно

Арьсаа ууршуулах нь арьсыг бүрэн эмчлэх арга биш боловч энэ нь таны арьс арчилгааны ерөнхий дэглэмийн чухал хэсэг байх ёстой. Уураар жигнэх нь нүүрэндээ байнга хэрэглэдэг крем, лосьон зэргийг илүү сайн шингээдэг байна.

Энэхүү давуу тал нь таны арьсны цусны эргэлт, хүчилтөрөгч нэмэгдсэнтэй холбоотой юм. Нүх сүв нь чөлөөтэй байдаг тул илүү ихийг шингээж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд таны арьсыг сайтар чийгшүүлж, ийлдэс нэмэх үед тэдгээр нь илүү их нөлөө үзүүлнэ.

Арьс арчилгааны дэглэмээ сайжруулахын тулд олон нийтэд санал болгохыг хүсч буй зөвлөгөө байна уу? Та уураар утдаг уу?

Эх сурвалж: brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...