₮ 0

No products in the cart.

Үсээ хөвсгөр болгох ТАВАН арга

Хэрвээ та үсээ хөвсгөр харагдуулахыг хүсч байвал дээрээс нь доош самнаж шулуунаар нь хатаах хэрэггүй.

1. Толгойгоо доош харуулж үсээ хатаа

Хэрвээ та үсээ хөвсгөр харагдуулахыг хүсэж байвал дээрээс нь доош самнаж шулуунаар нь хатаах хэрэггүй. Харин толгойгоо доош харуулж, сэнсээ уг руугаа чиглүүлээрэй. Энэ нь шингэн үсийг өтгөн харагдуулдаг нэгэн төгс арга юм.

2. Богино үсний засалтыг сонгоорой

Урт шингэн үс нь ихэнхдээ налчийх дуртай байдаг. Харин богино үс засалт нь үсийг илүү хөвсгөр харагдуулдаг аж.

3. Хуурай шампунь хэрэглээрэй

Хэрвээ таны үс хагас өдөрт л тослогтдог бол хуурай шампунийг хэрэглээд үзээрэй. Хуурай шампунь нь үсний тослогийг өөртөө шингээж, таны үсийг хөвсгөр харагдуулах болно. Мөн зүгээр л үсээ хөвсийлгөхийн тулд үснийхээ бүх уртаар нь хуурай шампунь түрхэж ч болно шүү.

4. Үс арчилгааны зөв бүтээгдэхүүн сонго

Хэрвээ та шингэн үстэй бол үс хэлбэрт оруулахад зориулсан үсний тос, гельнээс татгалзаарай. Харин түүний оронд зөөлөн хөөс, спрей хэрэглэж байхыг зөвлөж байна.

5. Үс хэлбэрт оруулагчийг бага хэмжээгээр ашиглах

Өөрийнхөө үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгосон ч их хэмжээгээр хэрэглэх шаардлагагүй. Бага зэргийг л ашиглахад болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...