₮ 0

No products in the cart.

Бие биедээ талархлаа тогтмол илэрхийлдэг хосууд маргалдсан ч амархан эвлэрдэг

Талархал илэрхийлэх нь эрсдэлийг хянах боломж олгодог. Шинэхэн хүрэм тань сайхан зохиж буйг, эсвэл гэрийн ажилд тань туслахад та ханьдаа гэрлэлтээ аз жаргалтай хэвээр хадгалах “шидэт” үг хэлэх боломж олддог. Жоржиагийн их сургуулийн судлаачид “баярлалаа” гэж хэлэх нь гэр бүл салалт болон хосуудын харилцааны зөрчил, сөргөлдөөнийг багасгадаг хамгийн үр дүнтэй арга гэдгийг саяхан хийсэн нэгэн судалгаагаараа тогтоосныг Их Британийн “The Independent” сонин бичжээ.

Судлаачид гэрлэсэн 468 хүний гэр бүлийн харилцааг судалсан бөгөөд талархал илэрхийлэх нь хосуудын аз жаргалтай байдлыг хангах хамгийн чухал эх сурвалж болдгийг тогтоосон байна.

“Энэхүү судалгаа зүгээр нэг сонирхолтой баримт болоод зогсохгүй хосуудад гэр бүл болон гэрлэлтээ хүчирхэг хэвээр авч үлдэх практик арга замыг зааж өгч байгаа юм. Хосууд зөрчилдөөнөө шийдэх үр дүнтэй арга зам олохын тулд хамтран ажиллах нь хамгийн зөв гэдгийг энэ судалгаа давхар харуулсан” хэмээн “The Independent”-д бичжээ. АНУ-ын “Daily Mail” сонинд зохиолч Аллен Бартон “Талархал илэрхийлэх нь эрсдэлийг хянах боломж олгодог.

“Баярлалаа” гэдэг үгэнд ихээхэн хүч бий. Хосуудын амьдралын янз бүрийн хүрээнд бэрхшээл тохиолдсон ч тэдний харилцааны эерэг хандлага, талархалтай байдал тухайн асуудлаас гарах арга зам болж, урамшуулан дэмждэг” хэмээн бичиж байв.

“Хосууд бие биедээ талархлаа тогтмол илэрхийлснээр маргалдсан ч хайр дурлал нь сэвтэхгүй байх боломжтой. Үнэн хэрэгтээ бүх хос маргалддаг. Бат бөх гэрлэлт болон салалтаар дууссан гэрлэлтийн хоорондын ялгаа нь хэр их маргадаг байснаас биш, харин өдөр тутамд бие биедээ хэрхэн ханддагаас болсон байдаг” хэмээн судалгааны багийн гишүүн Тед Футрис “Mirror Online”-д бичсэн байна.

Жоржиагийн их сургуулийн судалгаа таны гэр бүлийн харилцааг сайжруулах олон сайхан санаа өгөх боловч цаашид хийх ёстой зарим чухал алхмуудыг тоолгүй өнгөрч болохгүй. Итгэмжлэгдсэн клиникийн сэтгэл зүйч Рамани Дурвасула “Гайхалтай хамтрагчид болохын тулд урт замыг хамтдаа туулах хэрэгтэй.

Үе үе ярилцаж, асуулт асуухаа мартаж болохгүй. Ярилцаж байхдаа асуулт асуух нь сонсож, дэмжиж байгаагаа илэрхийлэх нэг арга мөн. Бусдыг сонсох нь тухайн хүнд талархлаа илэрхийлэх хамгийн шилдэг арга юм” гэжээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...