₮ 0

No products in the cart.

Таны тархийг унтаа болгодог зүйлс

Оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг эдгээр 13 хүчин зүйл нь хүний тархины үйл ажиллагааг сааруулдаг байна.

  1. Бусадтай харилцахгүй байх

Мичиганы Их сургуулийн судалгаагаар хүн өдөрт дор хаяж 10 минут олон нийттэй харилцаж, ярилцах хэрэгтэй гэж үзжээ. Интроверт буюу “дотогшоо” хүмүүс олон нийтийн дунд байх төдийлөн дургүй байдаг ч хүн нийгмийн нэг хэсэг учир ямар ч хүнтэй харилцахгүй удах нь тархинд сөргөөр нөлөөлдөг аж.

  1. Элсэн чихэр их хэрэглэх

Элсэн чихэр хэрэглэх нь биед муу гэж хүн бүхэн мэддэг ч их хэмжээгээр хэрэглэх нь тархины үйл ажиллагаанд маш сөргөөр нөлөөлж, хүний ой тогтоолт, сэргээн санах чадварыг сааруулдаг байна.

  1. Ашиглахгүй удах

Хүний булчин дасгал хийхгүй удахад хөшиж бадайрдагтай адил тархи ч мөн унтаа байдалд орох нь бий. Тиймээс оюун ухаан хөгжүүлэх бодлого, таавар, хурц шийдэл шаардсан зүйл тунгаах нь тустай юм.

  1. Өглөөний цайг үл тоох

Шөнө унтаж амарсан бие махбод өглөө эрч хүч авах шаардлагатай. Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлж, таргалалт, зүрх судасны өвчлөлийг бий болгодог аж.

  1. Түргэн хоол

Энэ төрлийн бүтээгдэхүүнд шим тэжээлтэй орц найрлага байдаггүй тул бие махбодийг хямрааж, толгой өвдөх, хямрахад хүргэдэг байна.

  1. Мөхөөлдөс

Хүйтэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх үед хүний бие, тархинд нэгэн төрлийн цочрол бий болдог аж. Биеийн тогтвортой дулаан алдагдаж, цусны эргэлт саарснаар тархины үйл ажиллагаа ч тодорхой хэмжээгээр буурдаг аж.

  1. Гар утас

Тархины хорт хавдартай иргэдэд явуулсан судалгаагаар хүний гар утсаа барьдаг чихний ойролцоох хэсэгт хавдрын голомт хамгийн ихээр байдаг аж. Тиймээс эмч нар гар утсаа тархиндаа ойр барилгүй зориулалтын чихэвч хэрэглэхийг зөвлөжээ.

  1. Унтахдаа толгойгоо бүтээх

Хөнжил, бүтээлгээрээ толгойгоо бүтээх нь биеийн тогтвортой дулааныг хадгалах ч агаар солилцоог сааруулж, бүгчим байдал үүсгэдэг тул тархины үйл ажиллагаа саатдаг байна.

  1. Шингэн дутагдал

Хүний биеийн 70 хувь нь ус байдагтай адил тархины 70-80 хувийг ус бүрдүүлдэг. Тархинд ус дутагдах үед үйл ажиллагаа нь саардаг юм.

  1. Согтууруулах ундаа

Энэ төрлийн бүтээгдэхүүн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг нь тодорхой ч тархины үйл ажиллагаанд маш аюултай хэмжээгээр саатал учруулдаг аж.

  1. Тамхи

Тамхи никотин, никомин, пиралидин, аммиак, азотын нэгдэл, синилийн хүчил зэрэг 500 гаруй хорт бодис агуулдаг. Тамхи шатахад эдгээр бодисууд урвалд орж хавдрыг үүсгэх чанартай 40 гаруй бодис үүсгэдэг аж.

  1. Хөдөлгөөний дутагдал

Дасгал хөдөлгөөн хийх үед тархины үйл ажиллагаа ч мөн сайжирна. Тиймээс нэг дор удаан хугацаагаар бус, өдөр тутам 30-40 минут дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай.

  1. Хоолоо сойх

Зөвхөн турах гэж хоолны дэглэм барьж, өдөр тутмын хангалттай шим тэжээлээ авч чадахгүй байх нь тархи, сэтгэн бодох чадварт маш сөрөг нөлөөтэй. Хоолоо сойх бус, эрүүл хооллох хэрэгтэйг санаарай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...