₮ 0

No products in the cart.

Дасгал хийлгүйгээр жингээ хаях боломжтой юу, Тийм

Байнгын дасгал хөдөлгөөн хийлгүйгээр жингээ хаях олон арга байдаг гэдгийг та мэдэх үү? Хүний бие махбодь хүлээн авч буй калориосоо их хэмжээний калори шатааж чадваас жин хасагдах үйл явц явагддаг байна. Судлаачдын хэлж буйгаар жин хасахад зөв хооллолт, амьдралын зөв хэв маяг дасгал хөдөлгөөнөөс илүү үр дүнтэй гэнэ. Хэрвээ та тогтмол фитнесст явж, өглөө болгон гүйж чадахгүй байгаа бол доорх энгийн аргуудыг туршиж, жингээ хаяхыг хичээгээрэй.

  1. Хоолоо сайн зажилж идэх

Ингэснээр хоол боловсруулах эрхтэн тань илүү хурдан ажиллахаас гадна тархи юу идсэнээ хүлээн авч, боловсруулах боломжийг олгож байгаа юм.

  1. Хоол идэх үедээ зэрэг ямар нэг үйлдэл хийх хэрэггүй

Хооллох зуураа зурагт харж, гар утсаараа тоглох үед хүн анзааралгүйгээр байх ёстой хэмжээнээс хэтрүүлэн идэх магадлал өндөр байдаг.

  1. Уургаар баялаг хүнс хэрэглэх

Уураг хүний биед эрч хүчийг бэлэглэдэг. Ингэснээр өлсөх давтамжийг багасгадаг нь грелин буюу өлсөлтийн гормоныг бууруулдагтай холбоотой аж. Өндөг, загас, тахианы цээж мах болон тараг, самар зэрэг уургаар баялаг хүнсийг тогтмол хэрэглэж байгаарай.

  1. Жижиг таваг хэрэглэх

Хэрвээ та анзаарсан бол бидний хэрэглэж буй хоолны аяга, тавга урьд өмнөхөөс илүү томорсоор байна. Үүнээс харвал хүн төрөлхтөн нэг удаад их хэмжээний хоол иддэг болох бололтой. Тиймээс их харагддаг хэрнээ бага ордог аяга, таваг хэрэглэхийг хичээ.

  1. Түргэн хоолноос ямагт татгалзах

Ихэнх хүний хувьд түргэн хоол гэрийн хоолноос илүү амттай санагддаг учир хооллох хүслийг улам өдөөдөг. Мөн хөнгөн зууш, амттануудаас аль болох “холуур явах” нь дасгал хөдөлгөөнгүй турахад тань туслах болно.

  1. Саахартай уух юм хэрэглэхгүй байх

Илүүдэл саахартай шингэн зүйлс жин хаяхад тань саад болох хамгийн том дайсан. Тиймээс аль болох нэмэлт хольцгүй эрүүл ундаа, цай хэрэглэж байгаарай.

  1. Хооллох болгондоо өмнө нь нэг аяга ус уух

Ингэснээр хооллох дуршлыг багасгадаг бөгөөд бага хоол идээд амархан цадахад тань туслах болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...