Судалгаагаар хүний хумс нь морины туурай шиг бат бөх байдаг гэжээ. Гэхдээ бидэнд хумс гэмтэж, хугарах асуудал тулгардаг. Хумс хугарах нь нэлээд түгээмэл асуудал бөгөөд хуурайшилт, хэт их чийг, хумсны будаг арилгагчийг хэт их ашиглах гэх мэтээс үүсдэг. Аз болоход, маш олон тооны энгийн аргууд байдаг бөгөөд эдгээр нь салон руу явахгүйгээр хүссэн хумсаа арчлах боломжийг танд олгоно.
1. Өргөст хэмх

Хэрэв таны хумс хэврэг бол өргөст хэмхийг түрхээд байгалийн жамаараа асуудлаас салах боломжтой. Энэ нь A, E, B1, B2, B3, C витаминаар баялаг төдийгүй кальци, төмрийг агуулдаг. 5 минутын турш өргөст хэмхний шүүсэнд хумсаа дэвтээнэ.
2. Vicks VapoRub ашиглах

Энэхүү тос нь ханиадны өвчнийг анагаах чадвартай хэдий ч хумсны мөөгөнцөрт гайхамшигтай нөлөө үзүүлдэг. Америкийн гэр бүлийн анагаах ухааны зөвлөлийн сэтгүүлд гарсан судалгаагаар Викс Вапорубыг хэрэглэснээр хэврэг хумсыг эмчилж, мөөгөнцөртэй тэмцэх боломжтой гэж мэдэгджээ. Та үүнийг өдөрт нэг удаа нөлөөлөлд өртсөн хэсэгт түрхэж болно.
3. Цайны модон тос

Гайхамшигтай antifungal шинж чанараараа алдартай цайны модны тос нь хумсыг эрүүл байлгахад тусалдаг. Хэрэв та хумсны мөөгөнцөртэй тулгарвал энэ чухал тосыг хэрэглэж болно.
4. Нимбэгний шүүс, сода

Салоныг алгасаж, гэртээ хумсаа цайруулахын тулд нимбэгний шүүсийг эсвэл хөвөн даавуугаар түрхээд 10 минут байлгана. Илүү гүн гүнзгий цэвэрлэхийн тулд нимбэгний шүүсийг содатай хольж сойз ашиглан цэвэрлээрэй.
5. “Horsetail” цай уух

Horsetail нь антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. 2 аяга “морины өвс” ургамлын цай уух нь хумсыг бат бөх байлгах энгийн бөгөөд хялбар арга юм.
6. Орегано тос түрхэх

Энэхүү тос нь нянгийн эсрэг гайхалтай шинж чанартай болох нь батлагдсан тимол агуулдаг. Хэрэв та хумсны мөөгөнцөр, бактерийн асуудалтай тулгарвал, хумсаа орегано тосонд дүрж эсвэл хөвөн арчдасаар зөөлөн арчих хэрэгтэй.
7. Биотиноор баялаг хоол хүнс хэрэглэх

Хумсаа хурдан ургуулахын тулд биотин агуулсан витамин В-ийн биотинаар баялаг хоол хүнс хэрэглэх нь нэн чухал. Судалгаагаар биотин нь хэдхэн долоо хоногийн дотор хумс ургуулах чадвартай байдаг гэжээ. Уг витаминыг агуулсан зарим хоол хүнс нь самар, цэцэгт байцаа, чанасан өндөг, гадил, мөөг юм. Тэднийг өдөр тутмын хоол хүнсэндээ оруулаарай.
8. Кокосын тосоор массаж хий

Наргил модны тос нь хумсаа тэжээж, чийгшүүлж, кутикулаа эрүүл байлгана. Кокосын тосыг хэдэн дусал дусааж, хумсанпаа шингэтэл массаж хий. Ингэснээр таны хумсны орыг эдгээж, хүчтэй болгоно.
9. Алимны цуу

Халдвар авсан хумсыг эмчлэхийн тулд тэдгээрийг тэнцүү ус, алимны цуугаар хийсэн уусмалд дүрнэ. Хумсаа 30 минут орчим дэвтээнэ. Эсвэл хурдан эмчлэхийн тулд алимны цууг халдвар авсан хэсэгт хөвөн арчдасаар түрхэж болно.
10. Сармисыг ашигла

Сармисны хумс нь нянгийн эсрэг шинж чанартай байдаг бөгөөд энэ нь ядаргаатай мөөгөнцрийг устгах чадвартай. Сармисны хэдэн хумсыг буталж, оо хийж, халдвар авсан хэсэгт нь түрх.
Хэрэв таны асуудал зөвхөн гоо сайхных биш гэдэгт эргэлзэж байвал эдгээрийг хэрэглэхийн өмнө эмчид хандана уу.
Өмнө нь эдгээр ардын эмчилгээг ашиглаж байсан уу? Та хэврэг хумсны асуудлыг хэрхэн шийддэг вэ?