LOADING

Type to search

Зөвлөгөө

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхийн 9 алдаа

Share

Хүн бүр хүүхэд өсгөхдөө алдаа гаргадаг. Хэдийгээр бид нас бие гүйцсэн ч гэсэн төгс төгөлдөр биш бөгөөд бидний гаргадаг үйлдэл ирээдүй хойч үеийхэнд маань хэрхэн нөлөөлөхийг тэр болгон ойшоодоггүй. Эцэг эхчүүдийн ихэвчлэн гаргадаг алдаа нь юунд хүргэж болох талаар олж мэдээрэй.

1. Хүүхдийг бусдын өмнө шийтгэх

Заримдаа, аав, ээжүүд уурлаж, хашгирч, хүүхдүүдээ бусдын өмнө шийтгэдэг. Иймэрхүү үед та бусад хүмүүсийн талаар боддоггүй байж болох юм. Гэхдээ хүүхдүүд энэ тохиолдолд эргэн тойрныхоо хүмүүсийн санаа бодлыг анхаарч үздэг. Олон нийтийн өмнө доромжлох нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй ​​хийдэг.

2. Өнгөрсөн үеийн нөлөө

Таны хүүхэд насанд тохиолдож байсан зүйлүүд ирээдүйд ямар эцэг эх болох талаар тодорхой сэтгэгдэл үлдээдэг. Гэхдээ бид эцэг, эхчүүдийн алдааг давтана гэсэн үг биш юм. Тэдний алдаанаас суралцаж, хойч үеийг эдгээр сөрөг сэтгэл хөдлөлөөс хамгаалахыг хичээх нь чухал юм.

Жишээлбэл, бие махбодийн шийтгэл нь зөвхөн сөрөг үр дагавартай байдаг. Гэхдээ орчин үеийн олон эцэг эхчүүд одоо ч гэсэн энэ төрлийн шийтгэлийг хэрэглэж, “Миний эцэг эх намайг ингэдэг байсан” гэж хэлээд үйлдлээ зөвтгөхийг хичээдэг. “Манай аав үүнийг хийсэн, тиймээс би бас үүнийг хийх болно” гэж хэлдэг буруу зүйлээ уучлах ёсгүй.

3. Өөрөөсөө тусгаарлах

Хэрэв бид хүүхдүүдээ байнга тэвэрч, тэднийг хайрладаг гэж хэлэхгүй бол тэд сэтгэл хөдлөлөөс гэр бүлээс тусгаарлагддаг. Бид тэдний мэдрэмж, үзэл бодлыг сонсохгүй, хайхрамжгүй хандах юм бол хүүхдүүд бусад хүмүүстэй яг тэгэж харьцах хандлагатай байдаг. Тэдэнд хэн нэгэнтэй дотно харьцах, бусад хүмүүст итгэх, найз нөхөдтэй болох, гэр бүл зохиох зэрэг нь хэцүү санагдах болно.

4. Муу зуршил

Эцэг эхчүүд үр хүүхдэдээ үлгэр дуурайлал болдог. Мөн эхчүүдийн зуршил, хүүхдийн илүүдэл жинтэй нягт холбоо байдаг. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг хичээдэг эмэгтэйчүүдийн хувьд, хүүхдийнх нь таргалах эрсдэл 75% бага байдаг. Судлаачид хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлдэг сайн зуршил нь эрүүл хооллолт, тогтмол дасгал, тамхи татдаггүй, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй байх гэж мэдэгджээ. Түүнчлэн, бага насны хүүхэдтэйгээ хамт тоглож, их цаг зарцуулдаг бол таргалах эрсдэл 30% бага байдаг ажээ.

5. Хэт дураар байлгах

Бидний өмнөх үеийнхэн эцэг, эхийгээ хүүхэд хүмүүжүүлэх буруу аргатай байсан гэж гомдоллодог. Гэхпээ тэдний үйлдлийг зөв гэх хэсэг байдаг. Үүний үр дүнд, бид өөрсдийн гэр бүлээ эхлүүлэхдээ аливаа зүйлийг өөрийнхөөрөө хийхийг эрмэлзэх нь бий. Жишээлбэл, бид хүүхдүүддээ хэт их эрх чөлөө өгч, дураар нь байлгах нь тэдэн орхигдсон мэдрэмжийг өгдөг байна.

6. Дураар байлгах эсвэл хэт хорьж цагдах

Эцэг эхчүүд бүгд  өөрийнхөө хөвгүүд, охидоо онцгой, өвөрмөц гэж боддог ч тэд бусадтай адил гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн бусад хүмүүсийн хувьд тэд зүгээр л хүүхдүүд юм. Хэрэв тэднийг хэт дуураар нь байлгавал жинхэнэ утгаараа харьцахад хэцүү, хувиа хичээсэн хүмүүс болж өсч магадгүй юм.

Хяналтаас гарсан хүүхэд олон асуудалд өртөэ, тэр бүхнийг яаж зөвтгөж залруулахаа мэддэггүй. Харин хэт хорьж цагдуулж өсгөсөн хүүхэд аймхай хулчгар болж хариуцлага хүлээхээс эмээдэг, асуудлаа шийдэх чадваргүй, шинэ найзтай болох шинэ ажил эхлүүлэх чадвар дутмаг болдог.

7. Итгэл алдах

Хүүхэд хүмүүжүүлэхэд зан үйлийн талаар тодорхой дүрмүүд байх ёстой, тэднийг ойр дотныхон хамаатан садандаа итгэж болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ хүүхдийн энэ итгэл эцэг эхийн ялимгүй алдаа, сэтгэл хөдлөлөөс болоод тун амархан алдардаг гэдгийг мартаж болохгүй (ялангуяа өсвөр насныхны).

8. Түрэмгий зан

Хүүхдүүд асуудалтай тулгарах үедээ эцэг эхээ харж, бэрхшээлийг хэрхэн даван туулхыг сурдаг. Заримдаа, хүүхдүүд ийм асуудал хүндрэл үүсгэдэг. Бага наснаас нь тэдэнд бүдүүлэг хандах эсвэл сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь уур уцаартай болоход хүргэдэг.

9. Тэдний асуудлаас зугтах

Асуудлыг “эцэслэх” хамгийн сайн арга зам бол үүнийг орхиж, мартах явдал юм. Гэхдээ энэ нь олон хүмүүс итгэдэг шиг бүх зүйл зөвхөн өөрсдөө шийдэгдэнэ гэсэн үг биш юм. Эцэг эх, хүүхдийн хооронд ноцтой тэмцэл болсоны дараа та нөхцөл байдлыг засах хэрэгтэй бөгөөд итгэлцлийг сэргээх ёстой.

Үүнийг хийхийн тулд та тайвширч, эрх тэгш байдлаар ярих хэрэгтэй бөгөөд хүүхдэдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Эхэндээ тэднийг юу мэдэрч байгааг сонирхож байгаагаа илэрхийлж, асуудлыг өөр өнцгөөс нь харахыг хичээ. Дараа нь мэдрэмжийнхээ талаар ярилцаж, уурласан шалтгааныг тайлбарлаж, уучлал гуйгаарай. Энэ бол хүүхдэд дайсан биш гэдгээ баталж, танд дахин итгэх боломж олгоно.

error: Content is protected !!