₮ 0

No products in the cart.

Бурхны шашинтай хүн бүрийн дагах хэрэгтэй фейсбүүк хуудсууд

Та өөрийгөө бурхны шашинтай хүн гэж бодож буй бол зөвхөн гандан гарч ном уншуулж, гүрэм засал хийлгэх төдийхнөөр бус жинхэнэ охь шим болсон сургаал номыг нь судлах нь зүй юм.

Ийнхүү судлахад тань туслах Бурхны шашны сургаалийг түгээн дэлгэрүүлдэг хуудсуудыг та бүхэнд танилцуулж байна.

Монголын Сүсэгтний Холбоо ТББ

Энэхүү төрийн бус байгууллага нь бүх төрлийн сургалтаа үнэ төлбөргүйгээр явуулдаг, олон жил сурч дамжаа дүүргэсэн эрдэмт лам хуврагуудын лекц яриаг хүргэдэг юм. “Залуу буддист” сургалтыг нь олон жил үргэлжлүүлж буй.

Жавзандамба Хутагт Төв

Жавзандамба Хутагт Төвийг хүмүүс Д.Нямсамбуу гавжийн хөтлөн явуулдаг байсан сургалтаар нь андахгүй мэдэх биз ээ. Шашны боловсрол, ёс суртахууны хичээл, сургалтууд нь тогтмол хугацаатай, үнэ төлбөргүйгээр зохион байгуулахын зэрэгцээ эмзэг давхаргын хүмүүст чиглэсэн буяны ажлыг ч байнга хийдэг.

Монгол багшийн айлдвар

Энэхүү хуудсанд Д.Жавзандорж лхаарамбын айлдаврууд нийтлэгддэг. Тэрбээр 1998 оноос хойш өмнөд Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухаанд суралцаж, лхаарамба цол хүртсэн эрдэмт хувраг юм.

Лхаарамбын цуврал хичээлүүдийг уг фейсбүүк хуудаснаас хүлээн авах боломжтой.

BUDDHA Production

Монголд төдийгүй гадаадад болж буй олон хурал, лекцийг шууд дамжуулан орчуулгатайгаар хүргэхийн сацуу олон эрдэмт хуврагуудтай ярилцлага хийн хүргэдэг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...