Нойтон үстэй унтах зуршил нь хэд хэдэн гаж нөлөө үзүүлдэг. Хэрэв та оройн цагаар шүршүүрт ордог бол эдгээр гаж нөлөө нь гарч болно. Та заавал үсээ хатаагаад унтаж байгаарай. Нойтон үстэй унтах нь таны эрүүл мэнд, гадаад төрх байдалд нөлөөлдөг байна.
1. Энэ нь хуйхыг цочроход хүргэдэг

Байнга загатнах мэдрэмжийг мэдэрдэг үү? Ихэнхдээ бид шампунийг буруутгадаг боловч энэ эвгүй мэдрэмжийн шалтгаан нь нойтон үстэй унтах зуршил байж болно. Нойтон үстэй унтах нь чийглэг, дулаан орчинг бий болгож бактерийн өсөлтийг нэмэгдүүлдэг.
2. Үс даахируулдаг

Нойтон үс нь эмзэг байдаг. Хэрэв та үсээ хатаахгүй унтвал даахирч, ширэлдэх боломжтой. Өглөө нь үс чинь уян хатан биш бөгөөд салахад хэцүү байх болно.
3. Толгой өвдөх магадлалтай

Хэрэв та нойтон толгойтой унтах юм бол толгой өвдөж сэрэх болно. Зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нойтон үстэй унтах нь таны биеийн температурыг бууруулдаг учир бие чинь буцаж дулаарахын тулд толгой өвддөг гэсэн байна. Бусад мэргэжилтнүүд үсээ алчуураар ороож унтах нь өвдөлтийг үүсгэдэг бөгөөд тэр ч байтугай нойрыг тань тасалдуулж болзошгүй гэж үздэг.
4. Таны үс буржгар болдог

Нойтон үстэй унтах нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэхгүй ч таны үсний харагдах байдалд нөлөөлнө. Чийгтэй үс нь дэрний эсрэг илүү хүчтэй үрэлт үүсгэдэг бөгөөд энэ нь үсийг буржгар болгодог. Орондоо орохоосоо өмнө үсээ хатаахад илүү их цаг зарцуулах нь “арзгар” үсний эсрэг бүтээгдэхүүн авахад зарцуулах мөнгөө хэмнэх болно.
5. Үс шингэрэхэд нөлөөлдөг

Нойтон толгойтой унтах нь үсийг ихээхэн гэмтээж байна. Үсний эзлэхүүнийг амархан сэргээж чадахгүй. Хэрэв та байнга чийгтэй үстэй унтах юм бол үс тань унаж, шингэрсээр байх болно.
6. Үс салаалах гол шалтгааны нэг

Нойтон үстэй унтах зуршил нь үсээ байнга тайрах шалтгаануудын нэг юм. Нойтон үс уналтад өртөмтгий тул нойрондоо шүргэх, эргүүлэх нь хуваагдмал үзүүр буюу үсний салааг үүсгэдэг.
7. Энэ нь арьсыг цочроох шалтгаан болдог

Нойтон үстэй унтах нь зөвхөн хуйхандаа төдийгүй арьсанд тань нөлөөлдөг. Нойтон үс, таны унтлагын өрөөний температур хосолж арьсыг цочроох бактерийн өсөлтийг хангах төгс нөхцөлийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: brightside