Эрүүл мэндээ анхаарч, бие махбодоо сэргээхийн тулд тайван унтах хэрэгтэй. Шөнө хангалттай амарч, үс, арьсыг эрүүл байлгах нэг үндэс бол торгон даавуу юм.
Торгон даавууг хэрхэн угаах вэ?
Таны хэрэглэдэг арьс арчилгааны, нүүр, үсний бүтээгдэхүүн бүгд дэрэнд шингэдэг. Унтахынхаа өмнө шүршүүрт ордог ч гэсэн долоо хоног тутам дэрээ угаах хэрэгтэй. Хэрэв та батга болон бусад арьсны өвчинтэй холбоотой асуудалтай бол эсвэл өөр вирусээр өвдөж байгаа бол олон удаа угаах хэрэгтэй
Гараар угаах, машинаар угаахаа сонгоно уу
Торгон маериалыг гараар эсвэл угаагчаар угааж болно. Хэрэв та угаагчийг ашиглахаар шийдсэн бол торгон дэрний уутыг торон угаалгын уутанд хийж угаагарай. Энэ нь цахилгаан товч, дэгээ, гогцоо бэхэлгээ, эсвэл машинд барзгар толбо үүсэхээс хамгаална. Харин гараараа угаахдаа зөөлөн хүрэх хэрэгтэй. Торгон даавуу нь хатсан үедээ зүгээр боловч норсон үед утаснууд нь илүү сул байдаг.
Зөөлөн угаалгын нунтаг хэрэглээрэй
Зарим угаалгын нунтаг нь торгоны хувьд хэтэрхий хатуу бөгөөд энэ нь барзгар, зураастай болгодог болно. Ноосон эдлэл угаадаг зөөлөн угаалгын нунтаг сонгож байгаарай. Гараар угаахдаа нэг халбага вок хэрэглэнэ. Машины хувьд угаалгын ачааллын хэмжээнээс хамаарч дөрөвний нэгээс дөрөвний хоёр аягыг хэрэглэнэ.
Толбо
Торгон зүйлийг угаахаасаа өмнө толбо байгаа эсэхийг шалгаарай. Угаалгын нунтаг хийж угаахаасаа өмнө 15 минут цэвэр усанд байлгана. Энэ нь толбоны молекулуудыг задлах хугацаа юм.
Зөвлөмжүүд
· Хлор цайруулагчийг алгасах. Энэхүү химийн бодис нь торгоны хувьд маш хортой бөгөөд утаснууд бүрмөсөн гэмтэх болно.
· Цайруулагч бодис агуулсан толбо арилгагчаас зайлсхийгээрэй. Хэрэв ашиглавал утас шарлах болно.
· Хүйтэн ус хэрэглээрэй. Хүйтэн ус бол торго угаах хамгийн сайн сонголт юм. Халуун ус нь утаснуудыг гажуудуулж чаддаг.
· Цагаан цуутай усаар зайлаарай. Гар угаах, машин ашиглаж байгаа эсэхээс үл хамааран ариутгасан цагаан цуугаар зайлж угаагаарай. Энэ нь торгоны бүх савангийн үлдэгдлийг зайлуулж, торгомсог зөөлөн болгоно.
· Халуун хатаагчаас зайлсхий. Торго нь өндөр температурт тохирохгүй гэдгийг санаарай. Нарны шууд гэрлээс хатаагчаа зайдуу тавьж хатаагаарай.
Хадгалах
Торгон дэрээ хадгалахдаа хэзээ ч хурц хэлбэртэй хатуу дөрвөлжин бүү нугал. Энэ нь утаснуудыг сулруулдаг.
Торгоны дэрний даавууг индүүдэх
Хэрэв та хэт их үрчлээтсэн гэж үзвэл хамгийн бага температурт тохируулж индүүдэж болно. Шатаасан торгон утас сэргээгдэхгүйг санаж, зөөлөн индүүдээрэй.