Өдөр бүр хүүхдээ тэвэрвэл, эмчийн хэрэг гарахгүй! Тэврэлт нь бидэнд сайхан мэдрэмж төрүүлдэг гэдэгт эргэлзэхгүй байна, гэхдээ үүнээс гадна бусад давуу талуудыг авчирдаг. Ялангуяа хүүхдийн хөгжилд. Тэврэлтийн шинжлэх ухаанд суралцаж, тэд бидний амьдралд ямар эерэг зүйлийг авчирдаг болохийг үзье.
Тэврэлт нь аз жаргалтай хүүхдүүдийг бий болгодог

Тэврэлт нь сэтгэлзүйд асар их нөлөө үзүүлдэг. Энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй өөдрөг үзэлтэй байхад нь тусалдаг. Эдгээр сэтгэл зүйн 3 төрөл (өөрийгөө үнэлэх чадвар, ур чадвар, өөдрөг үзэл) нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд стрессийн үр нөлөөг дарангуйлж, аз жаргалтай болгодог.
Тэврэлт нь хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөнийг хөгжүүлдэг

Тэврэх нь танд болон таны хүүхдэд тухайн мөчид үүсэх сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн хувьд нөлөөлдөг. Энэ төрлийн энерги солилцоо нь таны хүүхдэд өрөвдөх сэтгэлийн үнэ цэнийг харуулдаг. Энэ нь бусад хүмүүс ямар мэдрэмж төрүүлж байгааг ойлгох чадварыг хөгжүүлэхэд тусалдаг. Тиймээс тэврэлт нь хүмүүсийг өрөвдөх, бусдыг хайрлах ёстойг хүүхдүүддээ үзүүлэх сайн сургамж юм.
Тэврэлт нь огцом уур, аашыг зогсооход тусалдаг

Ихэнхи эцэг эхчүүд хүүхдийг уурлаж байхад аргадаж, тэврэх нь зөв зүйл гэж бодоггүй. Хүүхдээ тэврэх нь бууж өгнө гэсэн үг биш харин уураа өөрөө зохицуулахад нь тусалдаг. Хайрын даавар болох окситоцин нь хүүхдийг тайвшруулдаг. Үүнээс гадна тэврэлт нь эхнэр, нөхөр хоорондын зөрчилдөөнийг илүү хурдан шийдвэрлэхэд тусалдаг. Дараа үүнийг анхаараарай!
Тэврэлт нь илүү ухаалаг хүүхдүүдийг бий болгодог

Хүүхдүүд хөгжихөд янз бүрийн мэдрэхүйн сэдэл хэрэгтэй. Доктор Сет Поллак ба Вайсман төвийн ажилтнууд, Висконсингийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхим, Мэдисон нар өнчин, өргөж авсан хүүхдүүд болон тогтвортой гэр бүлд өссөн хүүхдүүдийг харьцуулж судалгаа хийжээ. Эхний бүлэгт ур чадварын саатал, танин мэдэхүйн хөгжил буурсан, харьцангуй харилцан үйлчлэл байхгүйг харуулсан байна.
Бусад судалгаануудаас харахад өнчин хүүхдэд өдөрт 10 минутын турш илүү мэдрэмтгий байдлаар нөлөө үзүүлэх нь хөгжлийн түвшинг дээшлүүлж, амьдрах орчинд илүү идэвхтэй болоход нөлөөлдөг байна.
Тэврэлт нь хүүхдүүд өсч хөгжихөд тусалдаг

Хүүхдийг байнга тэвэрч өгөх нь тэдний, өсч хөгжихөд тустай байдаг. Эрдэмтэд, хүүхэд витамин болон бусад шаардлагатай тэжээлийг тогтмол ууж байдаг ч тэврэлтээс хол, тэврүүлдэггүй хүүхдийн биеийн өсөлт удаан байгааг тогтоожээ.
Үүний тайлбар нь маш энгийн: Тэврэх үед тусгай даавар буюу окситоцин (хайрын даавар гэж нэрлэдэг) ялгардаг. Энэ даавар нь бидний биед олон эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд өсөлтөд мөн нөлөөлдөг. Хүүхэд гарсны дараа окситоцин нь өсөлтийн дааврыг нэмэгдүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг дэмждэг байна.
Тэврэлт нь хүүхдүүдийг эрүүл саруул байхад нь тусалдаг

Өмнө дурьдсанчлан, тэврэх үед ялгардаг окситоцин даавар нь маш их эерэг үр нөлөөтэй байдаг. Үүний нэг нь таны хүүхдийг эрүүл саруул байлгах, дархлаа сайжруулах явдал юм. Мөн окситоцин нь шарх эдгэрэлтийг илүү хурдан дэмжиж, үрэвслийг бууруулахад тусалдаг. Энэ нь хүүхдэд тулгарч болзошгүй нийгмийн болон бусад төрлийн стрессийг даван туулахад нөлөөлдөг байна.
Тэврэлт нь хүүхэд болон эцэг эхийн хооронд хүчтэй холбоо үүсгэдэг

Тэврэлт нь хүүхэд бусад хүмүүстэй харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг итгэлцлийг нэмэгдүүлдэг. Окситоцин нь айдсын мэдрэмжийг бууруулж, эрсдэлд орох, бусдад итгэх байдлыг нэмэгдүүлдэг. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдлын мэдрэмжийг сайжруулж, эцэг эх хүүхдийн холбоо харилцааг бэхжүүлдэг.
Та хүүхдүүдээ хэр олон удаа тэвэрдэг вэ? Тэдэнд таны тэврэлт хангалттай гэж бодож байна уу?
Эх сурвалж: brightside