₮ 0

No products in the cart.

Нүүрний маскыг хэрхэн цэвэрлэж, ариутгах вэ?

Нүүрний маск нь таныг болон бусад хүмүүсийг өвчнөөс хамгаалах боломжтой. Нүүрний маск нь зөв зүүсэн тохиолдолд тоос, тоосонцор, харшил үүсгэгчээс хамгаалдаг. Хэрэв хүн өвдвөл нүүрний маск нь ярих, ханиалгах, найтаах үед ойр орчмын хүмүүст халдварыг хязгаарлахад тусалдаг. Хөвөн даавуун нүүрний маскыг гэртээ угааж, дахин ашиглах боломжтой. Харин түүнийг хэрхэн цэвэрлэх талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ.

Анхааруулга

Цаас, нэхмэл бус утас, N-95 респиратораар хийсэн нэг удаагийн нүүрний маскыг гэртээ угааж болохгүй.

Хэрхэн нүүрний маск угаах вэ?

Та даавуун нүүрний маск хэрэглэж байгаа бол үүнийг өмссөний дараа тэр даруй угааж байх хэрэгтэй. Хуурай, шинэхэн масктай байхын тулд дараах зүйлсийг анхаараарай.

Танд хэрэгтэй зүйл

  • Угаалгын тор (заавал биш)
  • Хувцас хатаагч эсвэл хатаах тавиур
  • Угаалгын нунтаг
  • Угаалгын нунтаг ариутгагч, хлор цайруулагч
  • Нэг удаагийн бээлий

Гараа хамгаалаарай

Нүүрний маск угаахдаа нэг удаагийн бээлийгээр гараа хамгаалах хэрэгтэй. Ингэснээр масканд наалдсан нян гараар дамжин таны биеийн бусад хэсэгт хүрэхээс сэргийлж байгаа юм.

Даавуунуудыг эрэмбэлэх

Хэрэв маск нь цагаан өнгөтэй бол шууд угааж болно. Харин өнгөт маск бол түүнийг цагаан өнгийн маскны дараа угаах хэрэгтэй. Мөн өнгөт маск нь будаг гарч болзошгүй тул анхааралтай угаагаарай. Өнгөт маск угаахдаа цайруулагч бодис хийхгүй байхыг анхаараарай.

Угаалгын тор ашиглана уу

Хэрэв та маскаа угаалгын машин ашиглаж угаах гэж байгаа бол тусгай торон уутанд хийж угаагаарай. Энэ нь маскны утас задар орооцолдохоос сэргийлнэ.

Усны температур ба угаалгын нунтгийг тохируулна уу

Даавуун нүүрний маскыг халуун усаар угаана. Мөн хэт их угаалгын нунтаг, хурц үнэртэй саван ашиглахаас татгалзаарай. Нянг устгаж, задлахын тулд бактерийн эсрэг угаалгын хэрэгсэл ашиглаарай.

Даавууг ариутгана

Таны хэрэглэх ариутгалын бодис нь даавууны төрлөөс хамаарна. Хлор цайруулагч нь маш сайн ариутгагч бодис боловч буруу хэрэглэвэл даавууг гэмтээж болно.

Лизол угаалгын ариутгагч гэх мэт фенолын төрлийн ариутгалын бодис нь усны бүх температурт үр дүнтэй байдаг бөгөөд цагаан, өнгөт даавуунд хэрэглэж болно. Бүтээгдэхүүний шошгыг үргэлж уншаад зааврыг анхааралтай дага. Цэвэр усаар сайтар угаагаарай.

Өндөр халуунд маск хатаана

Хатаагчийн температурыг өндөр болгож, маскаар хатаана. Өндөр дулаан нь бактерийг устгахад тусална. Хатаагч байхгүй бол маскыг нарны шууд тусгалтай газар байрлуул.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...