₮ 0

No products in the cart.

Жамц давс үл орлогдох эрдэс бодисуудыг агуулдаг ашигтай

Жамц давсны хэрэглээ, ач холбогдлын талаар Хүнсний технологич Ч.Оюунаас тодрууллаа.

-Жамц давсыг зайлшгүй хэрэглэх ёстой юу?

-Жамц давсыг 400 сая жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд үздэг. Энэ давс нь нэг үгээр хэлбэл, эртний нуруулгийн булан тохойд үлдсэн чулуу гэсэн үг юм. Байгалийн эрдэст чанараараа үл орлогдох эрдэст чанаруудыг агуулж байдаг учраас өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй байх ёстой зүйлийн нэг.

Жамц давсны бүтцэд хийсэн судалгаанаас харахад кальци, магни, натри, төмөр, кали, хүхэр зэрэг олон төрлийн эрдэс бодисыг ихээр агуулдаг нь тогтоогдсон байдаг. Магни их байх нь ямар ч төрлийн хоолонд хэрэглэхэд гашууруулдаггүй гэх онцлогтой. Калци их байх нь яс сийрэгжилт болон цусны багадалт өвчнөөс сэргийлэхэд тус болдог бол кали булчин болон зүрхний үйл ажиллагааг, хүхэр нь бие махбодийн эсэргүүцлийг сайжруулах, гадаад орчны цацраг туяанаас хамгаалдаг ач холбогдолтой юм.

Түүнчлэн натри бие махбодийн усны хэрэглээг, төмөр нь цусыг хүчил төрөгчөөр хангаж, иод нь бамбай булчирхай өвчнөөс сэргийлэхэд тус болдог.

-Жамц давсыг ардын анагаах ухаанд их хэрэглэдэг. Үнэхээр эмчилгээний журмаар ашиглаж болох нь тогтоогдсон уу?

-Ардын уламжлалт эмнэлэгт судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр идээт үрэвсэл анагаах эмийн шинж чанар нь мэдэгдсэн.

Тиймээс жамц давсыг эмчилгээнд их ашиглаж байна. Түүнээс гадна ходоод болон амны хөндийн үрэвсэлтэй хүмүүс долоож, шүд нь өвдсөн хүмүүс зууж, хоолойны өвчтэй болон махтай хүмүүс өдөр бүр жамц давстай усаар хоолойгоо зайлснаар хоолойны мах нь хатах ач холбогдолтой. Мөн даралт ихэссэн үед жамц давсан дээр гишгэвэл даралт буурч, биед нэг талаараа массаж болж өгдөг.

ЖАМЦ ДАВСНЫ АЧ ТУС

Жамц давс нь эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.

Найрлага: Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.

Ач холбогдол: Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг хамгийн чухал өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал,

Тархины даралттай хүн дэрлэж унтах

Хоолой болон амнб хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долоох

Ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар уух

Шүд өвдөхөд зуух

Даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.

Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайжруулдаг ач холбогдолтой.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...