₮ 0

No products in the cart.

Ходоод дурандуулахдаа анхаарах зүйлс

45-өөс дээш насны хүмүүс жилд нэг удаа ходоодоо дурандуулах нь зүйтэй гэж эмч нар зөвлөдөг. Мөн бүдүүн гэдэсний дуранд хоёр жилд нэг удаа орох шаардлагатай гэж үздэг байна. Тэгвэл ходоодоо дурандуулхын тулд юуг анхаарах хэрэгтэйг хүргэж байна.

Анхаарах зүйлс:

-Шинжилгээ хийлгэхээс 12 цагийн хугацаанд хоол идэж, шингэн зүйл уугаагүй байх

-Мөн өглөө босоод юу ч идэж, уухгүй өлөн очих хэрэгтэй

-Тамхи татаагүй, бохь зажлаагүй байх

-Эм уухгүй байх /Эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн, шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. Зайлшгүй уух шаардлагатй даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай. Мөн эхлээд эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй./

Ямар тохиолдолд дурандуулах вэ?

  • Хоол шингэц муудах
  • Гэдэс дүүрэх
  • Хар шүлс асгарах
  • Цээж хорсох
  • Өглөө босоход өлссөн юм шиг гол харлах
  • Хоол ундгүй удаан хугацаагаар явах үед өвдөх
  • Хоолонд дургүй болох
  • Дотор муухайрах, огих, бөөлжих
  • Хэл зузаарч өнгөртөх
  • Амнаас эвгүй үнэр үнэртэх
  • Ходоод аюулхай орчим өвдөх
  • Гүйлгэх, баас хар гарах
  • Шалтгаангүй турах, ядрах

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...